Жижи Хадид, Зейн Малик нар эргэн нийлжээ

12

Загвар өмсөгч Жижи Хадид , түүний хуучин найз залуу One Direction хамтлагийн экс гишүүн Зейн Малик нар өнгөрсөн 3 сард салсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан хэдий ч Малик дахин Хадидын найз залуу болсон бололтой. Тэднийг хамтдаа Зейний байшинг орхин гарч байхад уг зургийг дарсан аж. Мөн хэдхэн сарын өмнө Хадид Маликын духан дээр үнсэж буй зураг интернэтээр тарж байсан билээ. Гэхдээ тэд ийнхүү албан ёсоор эргэн нэгдсэн бололтой.

Хадид алтаар хийгдсэн “ZAYN” нэртэй зүүлт зүүсэн бөгөөд “Lana Jewelery”-гийн уг үнэт эдлэл хамгийн багадаа 1,190 ам.долларын үнэ хүрэх аж.

Мөн анх салахаасаа өмнө Хадид 2016 оны тавдугаар сард болсон “Drake’s SNL” үдэшлэгийн дараа Маликын найз охин гэдгээ баталсан өөр нэгэн пудволк өмсөж байсан юм. “Lol ur not zayn malik”


Жижи Хадид, Зейн Малик нар эргэн нийлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.