Канад, америкчуудын ялгааг харуулсан таны төсөөлж ч байгаагүй баримтууд

Хойд Америк тивд орших хоёр том улсыг зарим хүн бараг л хоорондоо ялгаагүй мэтээр ойлгодог. Адилхан англи хэлээр ярьдаг, өндөр хөгжилтэй орон гэдгээрээ ижил төстэй байж болох ч энэ нь мэдээж өрөөсгөл ойлголт юм. Хэрэв та Хойд Америк руу аялахаар төлөвлөж байгаа бол бидний хүргэх дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

32

 

1Канад айлд орохдоо гутлаа тайлах хэрэгтэй

 

Канадчууд гэртээ орохоосоо өмнө гутлаа тайлдаг. Энэ нь зарим хүний хувьд бараг л бичигдээгүй дүрэм ажээ. Канадчууд айлын гэрт гуталтай явах нь бүдүүлэг хэрэг гэж үздэг юм. Мэдээж гадуур алхаж байгаад тоос, шороотой гутлаараа гэрийн тань хивсэн дээгүүр гишгэвэл ямар хүн дуртай байх вэ дээ.

 

Канад айлд орохдоо гутлаа тайлах хэрэгтэй

2Агч модны чихэрлэг шүүс хамгийн амттай

 

Канад улс агч модны амтлаг шүүс гаргаж авдгаараа ихээхэн алдартай. Тиймээс Канадад аялахаар ирсэн хүн бүр энэ орны нэрийн ундааг амтaлж үзэх учиртай. Сонирхолтой баримт хэлэхэд, 2016 онд л гэхэд зөвхөн агч модны шүүсний экспортоороо тус улс 360 сая ам.долларын ашиг олсон байна.

 

Агч модны чихэрлэг шүүс хамгийн амттай

3Канадад Америкийн утасны радио хөгжмийн аппликейшн ажилладаггүй

 

“Pandora”, “Spotify” зэрэг утасны радио хөгжмийн аппликейшнүүд Канадад ажилладаггүй. Учир нь эдгээр аппликейшн зөвхөн Америк, Шинэ Зеланд, Австрали улсын сүлжээнд л бүрэн ажиллах эрхтэй юм.

 

Канадад Америкийн утасны радио хөгжмийн аппликейшн ажилладаггүй

4Канадад ууттай сүү зардаг

 

Америкт сүүг том хуванцар саванд хийж зардаг бол канадчууд гурав, дөрвөн литрийн ууттай сүү худалддаг ажээ. Тэдний үзэж буйгаар уут нь хуванцар савнаас илүү хүний эрүүл мэндэд, мөн байгальд ээлтэй аж. Мөн ийм ууттай сүү үйлдвэрлэхэд бага өртөгтэй тул үнэ нь ч боломжийн байдаг.

 

Канадад ууттай сүү зардаг

5Талархлын баяр аравдугаар сард болдог

 

Талархлын баяр, Зул сарын баяр хоёрыг канадчууд цаг хугацааны хувьд ойрхон тэмдэглэхээс татгалздаг байна. Харин Америкт арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Талархлын баярыг тэмдэглэдэг бол канадчууд тэднээс сарын өмнө энэ баярын арга хэмжээг зохион байгуулдаг аж.

 

Талархлын баяр аравдугаар сард болдог

6Канадад хоёр өөр хэлээр ярьдаг

 

Америк хүмүүсийн төрөлх хэл нь англи хэл. Харин канадчууд хоёр төрөлх хэлтэй гэдгээрээ бахархдаг. аж Тэд англи болон франц хэлээр ярьдаг юм. Тиймээс Канадад замын тэмдэглэгээ, ямар нэгэн зүйлийн танилцуулга, цахим хуудас зэрэг нь бүгд хоёр хэлээр бичигдсэн байдаг.

 

Канадад хоёр өөр хэлээр ярьдаг

7Канадын тэсгим хүйтэн өвөл

 

Канад улс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт оршдог билээ. Тиймээс өвлийн улирал нь хүйтэн байх нь аргагүй. Америкийн өмнөд хэсгийн мужуудад цас ордоггүй, жилийн хоёр улиралтай Канад дөрвөн улиралтай ч зун нь хүртэл намар шиг сэрүүхэн байдаг.

 

Канадын тэсгим хүйтэн өвөл

8Оройн 22.00 цагт ч нар жаргаагүй байдаг

 

Канадад зун, хаврын улиралд нар оройн 22.00 цаг хүртэл жаргадаггүй гэнэ. Магадгүй энэ нь хүйтэн өвлийн хариуд барьж буй байгаль эхийн бэлэг байх.

 

Оройн 22.00 цагт ч нар жаргаагүй байдаг

9Канад нэрийн амттан

 

Шарсан төмсийг халуун бяслагтай холиод дээр нь халуун сүмс хийсэн амтат хоолыг путин гэдэг юм. Энэ хоол нь Канадын Кебек мужаас гаралтай бөгөөд хөгшин залуугүй бүгд л энэ хоолонд дуртай. Та ч мөн Канадад очвол энэ хоолыг заавал идэж үзээрэй.

 

Канад нэрийн амттан

10Канад доллар

 

Канад, Америк хоёр улсын мөнгөн тэмдэгт өөр хоорондоо маш ялгаатай. Канадчууд өөрсдийн гэсэн канад долларыг гүйлгээнд оруулж хэрэглэдэг юм. Мөн мөнгөн дэвсгэртийн үзэмж ч мөн огт өөр ажээ.

 

Канад доллар

11Үйлчилгээний газруудад үнэлгээ өгөх

 

Канадын Оттавагаас бусад хотод зоогийн газар, зочид буудлын үйлчилгээнд үнэлгээ өгч болдоггүй. Америкт бол суусан такси, орсон зоогийн газар, үйлчлүүлсэн дэлгүүр зэргийн үйлчилгээ, тохь тухыг үнэлж болдог. Иргэд, жуулчид интернэтээр тухайн газрын цахим хаяг руу ороод л үнэлгээ өгдөг. Харин Канадад энэхүү зарчим тийм ч түгээмэл үзэгдэл биш ажээ.

 

Үйлчилгээний газруудад үнэлгээ өгөх

12Онлайн худалдаа хийх амаргүй

 

Орчин үед хүн бүр гэрээсээ интернэтээр ажлаа хийж, худалдан авалт хийх боломжтой болсон билээ. Тиймээс ч интернэт худалдан авалт, хүргэлт үйлчилгээний бизнес маш эрчимтэй хөгжиж байгаа. Харин Канадад төдийлөн энэ төрлийн үйлчилгээ хөгжөөгүй аж. Интернэтээр худалдан авалт хийх бараа бүтээгдэхүүн ч харьцангуй багатай юм. Ихэнх дэлгүүр, компаниуд нь өөрийн гэсэн цахим хуудас ч нээгээгүй байдаг.

 

Онлайн худалдаа хийх амаргүй

13Зөв бичгийн дүрмийн ялгаа

 

Америк, Канад хоёр хоёулаа англи хэлээр ярьдаг ч зөв бичгийн дүрэм нь хоёр өөр аж. Тухайлбал, америкчууд “labor” гэдэг үгийг “u” үсэггүй, харин канадчууд “labour” гэж бичдэг. Хэдий энэ үг “хөдөлмөр” хэмээх нэг утгатай, нэг л янзаар дуудагдаж, хоёр өөрөөр бичигддэг юм.

 

Зөв бичгийн дүрмийн ялгаа

14Канадад дунд анги гэж байхгүй

 

Америкт хүүхдүүд бага, дунд, ахлах сургуульд сурдаг бол канад хүүхдүүд долдугаар анги хүртлээ бага сургуульд явдаг. Харин дараа нь төгсөх хүртлээ ахлах сургуульд сурдаг байна. Бас нэгэн ялгаатай зүйл бол Кебек мужид сурагчид арваннэгдүгээр ангиа төгсөөд хоёр жил техник мэргэжлийн сургуульд сурдаг. Дараа нь их сургууль, коллежид элсдэг ажээ.

 

Канадад дунд анги гэж байхгүй

15Адуу, тэмээ, тэмээн хяруулын махаар хоол хийдэг

 

Канадын ихэнх хүнсний дэлгүүрт үхрийн махнаас гадна адуу, тэмээ, тэмээн хяруулын мах зардаг. Учир нь иргэд эдгээр амьтны махаар хоол хийж идэх нь түгээмэл. Таны мэдэхгүй, учир битүүлэг хэр нь амтлаг үндэсний хоолоороо канадчууд ихэд бахархдаг юм шүү.

 

Адуу, тэмээ, тэмээн хяруулын махаар хоол хийдэг

16Канадад “СИ” систем үйлчилдэг

 

Америкчууд аль хэдийнэ “СИ” /олон улсын нэгжийн систем/системийг ашиглахаа больсон ч Канадад яг л Азийн улс орнууд шиг энэ системийг ашигласан хэвээр байдаг.

 

Канадад “СИ” систем үйлчилдэг

17Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ороход үнэгүй

 

Байгалийн үзэсгэлэнт түүхэн дурсгалт газрыг нь үзэж сонирхохоор жил бүр олон мянган жуулчин Америкийг зорьдог ажээ. Гэхдээ тэд бүгдийг харахын тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Ийнхүү аялал жуулчлалын салбараасаа ашиг олдог билээ. Харин Канадад энэ бүгд үнэгүй гээд бод доо. Энэ байдлаараа жуулчдыг хөрш улсаасаа ч илүү ихээр татдаг байна.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ороход үнэгүй

18Зоогийн газар тооцоо хийх маш хялбар

 

Америкт ямар нэгэн зоогийн газар хоол идсэнийхээ дараа та заавал өөрийн төлбөрийн картаа зөөгчид өгч тооцоо хийх хэрэгтэй. Харин Канадад бол зөөгч карт уншуулдаг машинаа барьж ирдэг. Мөн үйлчлүүлэгчид тооцоогоо хувааж төлөхөд илүү хялбар ажээ.

 

Зоогийн газар тооцоо хийх маш хялбар

19Хийжүүлсэн ундааг “pop” гэдэг

 

Америкт та ямар нэгэн зоогийн газарт хийжүүлсэн ундаа захиалахыг хүсвэл “soda”, “coke” гэж хэлэх хэрэгтэй. Харин Канадад хийжүүлсэн ундааг “pop” гэж нэрлэж заншжээ. Тэгэхээр та Канадад очвол “pop” гэж хэлээд хүссэн хийжүүлсэн ундаагаа авч болно гэдгийг санаарай.

 

Хийжүүлсэн ундааг “pop” гэдэг

20Хоккей

 

Канадчууд хоккейн спортод хайртай. Яг л америкчууд америк хөл бөмбөгийг шимтэн үздэгтэй адил канадчууд хоккейн тэмцээн үзэж, дэмжих дуртай. Хэрвээ Канадад очвол та хоккейн багийн тоглогчийн өмсгөлийг авах шаардлагатай болж магадгүй. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ.

 

Хоккей

21Мөөгтэй пицца

 

Америкчууд ихэнхдээ хиам, бяслагтай пицца идэх дуртай байдаг бол канадчууд үүн дээр мөөг, чинжүү нэмж идэх дуртай ажээ. Америкчуудын хувьд энэ нь байж боломгүй хослол мэт санагддаг гэсэн.

 

Мөөгтэй пицца

22Америкчууд нэг центийн зоос цуглуулах дуртай

 

2013 онд хийсэн нэгэн судалгаагаар Америкийн мөнгөн дэвсгэрт дотроос нэг центийн зоосыг зэс, мөнгөний бүрмэлээр бүрсэн тул маш үнэ цэнэтэй нь тогтоогдсон байна. Тэр цагаас хойш иргэд нэг центийн зоос ихээр цуглуулах болсон гэнэ. Учир нь ирээдүйд ихээхэн үнэ хүрэх магадлалтай юм. Харин канадчуудын хувьд бол энэ зоос нь бараг үнэгүй зүйлд тооцогдсон хэвээр байгаа.

 

Америкчууд нэг центийн зоос цуглуулах дуртай

23Гахайн утсан махны ялгаа

 

Гахайн утсан мах буюу “bacon”–ыг америк хүмүүс өглөө, өдрийн хоолондоо түлхүү хэрэглэж заншсан байдаг. Гэхдээ Канадад гахайн утсан мах Америкийнхаас хэд дахин амттай, бас эрүүл аж. Харагдах байдлын хувьд ч мөн өөр хоорондоо эрс тэс ялгаатай. Та доорх зургийг хараад өнөө “bacon” гэдэгт итгэх үү?

 

Гахайн  утсан махны ялгаа

24Канадчууд байгальд ээлтэй хүмүүс

 

Судалгаагаар канад хүмүүс байгальд ээлтэй тор, сав, баглаа боодлыг америкчуудаас илүү их хэмжээгээр ашигладаг нь тогтоогджээ. Тодорхойлбол, канад хүмүүсийн 44, америкчуудын 23 хувь нь л байгаль орчноо хамгаалахын тулд ямар нэг арга хэмжээ авдаг байна.

 

Канадчууд байгальд ээлтэй хүмүүс

25Өөрөөр дуудагддаг үгс

 

Канад, америк хүмүүсийг өөр хооронд нь ялгах их амархан. Учир нь тэд зарим үгийг маш өвөрмцөөр хэлдэг юм. Тухайлбал “about” гэдэг англи үгийг канадчууд “aboot” гэж дууддаг, мөн уучлаарай гэдэг үг буюу “sorry”-г “soory” гэдэг. Ази хүмүүсийг хоорондоо адилхан учир ихэнх тохиолдолд өрнөдийн орныхон ялгалгүй бүгдийг нь хятад гэж андуурдаг шүү дээ. Тэгвэл канад хүнийг хэл яриагаар нь амархан ялгах боломжтой.

 

Өөрөөр дуудагддаг үгс

Канад, америкчуудын ялгааг харуулсан таны төсөөлж ч байгаагүй баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.