Шалтгаангүй турж, өтгөн хатах нь өндөгвчний хорт хавдартай болсны илрэл

zurag-3

Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол бидний дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой ажээ. Гэхдээ хорт хавдрын эмчилгээний үр дүн нь өвчин ямар үе шатандаа байгаагаас шалтгаалдаг гэдгийг эмч нар сануулж байна. Хэдий чинээ эрт эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүн нь сайн байдаг.

Жил бүр 20.000 орчим эмэгтэй өндгөвчний хорт хавдраар өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Нэн ялангуяа 55-аас дээш насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог өндгөвчний хорт хавдар эмэгтэйчүүдийн хамгийн их тусдаг өвчний 5-рт жагсдаг, “чимээгүй алуурчин” хэмээн тодорхойлогдсон байдаг.

Бүсгүй хүн та өөрийн өндгөвчийг эрүүл эсэхээ дор дурдагдах 10 шинжээр тодорхойлоорой.

1. Нуруу үе үе өвдөх

Нурууны өвдөлтийн шалтгаан олон төрөл. Хэрэв таны нуруу үе мөчний өвчлөлөөс шалтгаалалгүй ойр ойрхон өвдөөд байвал заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.

2. Гэдэс, хэвлийн хөндийн доод хэсэг болон аарцагны орчим өвдөх

Аарцагны орчимд хүнд зүйл байгаа мэт мэдрэгдэх, хэвлийн хөндийн доод хэсэгт өвдөж байгаа бол нэн даруй эмчид үзүүл. Өндгөвчний үрэвсэл болон хавдрын үед хамгийн түгээмэл шинж тэмдэг энэ юм.

3. Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах

Хэдийгээр 55-аас дээш насны буюу цэвэршсэн эмэгтэйчүүд өндгөвчний хорт хавдраар өвдөх эрсдэл их байдаг ч залуу бүсгүйчүүдийн дунд ч энэ аюул бий. Хэрэв таны сарын тэмдэг мөчлөгөө алдаж, ирээгүй үед үтрээнээс цус гарах тохиолдол байдаг бол нэн даруй эмчид ханд.

4. Амархан сульдаж ядрах

Хоолны дуршил буурах, дотор муухайрах, амьсгаа давхцах, амархан сульдах зэрэг шинж тэмдгүүд өндгөвчтэй хамаарна.

5. Амархан цадах

Амархан цадах, хоолны дуршил буурах зэрэг нь өндгөвчний үрэвсэлийн хамгийн түгээмэл шинж тэмдэг. Ихэнхи хүмүүс үүнийг хоол боловсруулах эрхтэн системтэй андуурдаг ч, өндгөвчний үрэвсэл эсхүл хавдар ийм маягаар илэрдэг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй.

6. Бэлгийн харьцааны үеэр өвдөлт мэдрэгдэх

Бэлгийн харьцааны үеэр зовиур, өвдөлт мэдрэгдэх нь тоолгүй өнгөрөөж огт болохгүй асуудал. Хэрвээ бэлгийн харьцааны үеэр эсвэл дараа нь гэдэс хэвлий орчмоор маш тавгүйрхдэг бол та заавал эмчид үзүүл.

7. Дотор муухайрч, бөөлжих

Дотор муухайрч, бөөлжиж огих нь олон шалтгаантай. Тэдний нэг нь өндгөвчний хорт хавдар, Хэрэв энэ жагсаалтад дурдагдаж буй бусад шинж тэмдгийн хамт дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмэгтэйчүүдийн эмчид ханд. Эмэгтэйчүүдийн эмч нарын үздэгээр хүндэрсэн түвшний өндгөвчний хорт хавдар нь гэдэс өвдөлт, дотор муухайралт, огцом турах зэрэгээр илэрдэг аж.

8. Гэдэс хавагнах

Хэрэв танд 9 дугаарт бичсэн шинж тэмдэг илэрч, мөн дээрээс нь гэдэс орчмоор тань хавагнаж байвал энэ нь өндгөвчний хорт хавдар туссаны хамгийн ил тод шинж тэмдэг. Зарим хүмүүсийнх гэдэс хөл хүнд болсон мэт томрох тохиолдол байдаг.

9. Өтгөн, ширүүн, хар үс ургаж эхлэх

Зарим бүсгүйчүүдийн үс гэнэт өтгөн, ширүүн болж ургах тохиолдол байдаг. Энэ нь өндгөвчний үрэвсэлтэй холбоотой бөгөөд харин эсрэгээрээ үс улам унаж, шингэрэх тохиолдол ч бий.

10. Байнга өтгөн хатдаг болох

Хавдрын эхэн үед өтгөн хатах шинж тэмдэг илрэх тохиолдол түгээмэл байдаг.


Шалтгаангүй турж, өтгөн хатах нь өндөгвчний хорт хавдартай болсны илрэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.