Бидний залуу насыг үгүй хийдэг зүйлс!

21

Хүн төрөлхтөн эртнээсээ л мөнхийн рашаан хүртсэн мэт залуу сайхан төрхөө хадгалахыг эрмэлзэж ирсэн. Гэхдээ залуу тийм ч хэцүү биш. Учир нь бидний зарим үйл хөдлөл, зан авир, бас өмссөн хувцас л хөгшин харагдахад хүргэдэг аж. Тиймээс бид танд залуу харагдуулах энгийн хэрнээ үр дүнтэй аргуудаас хуваалцаж байна.

Бидний залуу насыг үгүй хийдэг зүйлс!

 

1Дасгал хийхгүй байх

 

Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг үнэхээр үнэн үг. Та хэдий чинээ хөдөлгөөнтэй байна төдий чинээ эрүүл, урт удаан амьдарна. Дасгал хийснээр цусны эргэлт сайжирч, арьс хурдан төлжиж, залууждаг. Судалгаагаар дасгал хийдэг хүн энгийн хүнээс есөн насаар залуу харагддаг нь тогтоогджээ.

 

Дасгал хийхгүй байх

2Доош харж унтах

 

“Journal of Cosmetic and Laser Therapy” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар доош харж унтах нь нүүрний арьсанд сөргөөр нөлөөлдөг болохыг өгүүлсэн байна. Тодруулбал, доош харж унтдаг хүний уруул, амны эргэн тойрны арьс үрчлээтэж, хамрын хэлбэрт нөлөөлдөг аж.

 

Доош харж унтах

3Агаарын бохирдол ихтэй газар амьдрах

 

Тамхи татах нь эрүүл мэнд, гоо сайханд уршигтайг хүн бүр мэднэ. Тэгвэл агаарын бохирдол ихтэй газар амьдарч бохир агаараар амьсгалах нь тамхи татсанаас дутахааргүйгээр хүний гоо сайханд нөлөөлдөг аж. Олон янзын химийн бодис, элементүүд хүний арьсыг шим тэжээлээ алдаж, эрт үрчлээтэхэд хүргэдэг. Германд хийсэн нэгэн судалгаагаар агаарын бохирдолтой хотод амьдардаг эмэгтэйн арьс эрүүл агаарт амьдардаг хүнийхээс 20 хувиар илүү хөгшрөлттэй байгааг тогтоожээ.

 

Агаарын бохирдол ихтэй газар амьдрах

4Утсаа байнга ширтэх

 

Ухаалаг утас олон давуу талтай шигээ бидний амьдралд олон сөрөг үр нөлөө үзүүлдэг.  Францын судлаачдын явуулсан нэгэн судалгаагаар утасны цэнхэр цагаан гэрэл арьсан дээр гурван сар хүртэлх хугацаагаар үлдэх толбо, үрчлээг үүсгэдэг гэдгийг олж мэдсэн байна  Гоо сайхандаа анхаардаг бол та утаснаасаа хол байгаарай.

 

Утсаа байнга ширтэх

5Хэт их зурагт үзэх

 

Зурагт олон цагаар үзсэнээр хараа муудахаас гадна нүдний эргэн тойрон үрчлээтдэг. Английн “British Journal of Sports Medicine study” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлийн хийсэн нэгэн судалгаагаар өдөрт нэг цаг зурагт үзсэнээр хүний нас 22 минутаар богиносдогийг тогтоожээ.

 

Хэт их зурагт үзэх

6Өөрт тохироогүй хөхний даруулга

 

Хүн өөрт тохирсон зөв хэмжээний дотуур хувцас өмсвөл тэр дороо л туранхай, өндөр, залуу харагддаг гэж стилист Карен Филлипс (Karen Phillips) хэллээ. Харин өөрт тохироогүй даруулга зүүвэл шууд л өмссөн хувцсыг тань онцгүй харагдуулдаг аж.

 

Өөрт тохироогүй хөхний даруулга

7Өөрт таарахгүй хувцас

 

Хэдэн ч насны, ямар ч бие галбиртай хүн байсан яг өөртөө тааруулж захиалгаар оёоулсан хувцас л илүү сайхан зохидог байна. Биеийнхээ өө сэвийг нуух гэж оролдон өөрт томдсон эсвэл багадсан хувцас өмссөн хүн илүү овортой харагддаг аж. Тиймээс дөнгөж 20 настай хэрнээ бүдүүн хөлөө нуухыг оролдож өргөн өмд өмсвөл бараг таван насаар хөгшин харагддаг гэж стилист Жанис Хурлей (Janice Hurley) хэллээ.

 

Өөрт таарахгүй хувцас

8Том хэмжээтэй гоёл чимэглэл

 

Том хэмжээтэй, нүсэр гоёл чимэглэл хүнийг шууд л хөгшин харагдуулдаг аж. Оронд нь хэзээ ч хуучрахгүй, энгийн, эгэл даруу зүүлт, бөгж ямар ч насны хүнд сайхан харагддаг гэдгийг санаарай.

 

Том хэмжээтэй гоёл чимэглэл

9Загварын чиг хандлагыг дагах

 

Хувцас загварын шинэ чиг хандлагад тааруулж өөрийн имиж, дүр төрхөө өөрчлөх нь зугаатай хэдий ч хүнийг наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг. Хувцасны брэндүүд хавар-зуны шинэ загвар гаргахад тэр нь дараа жилийнх нь зун намар моодонд орж байдаг. Тиймээс шинэ трэнд гарсан даруйд бусадтайгаа хөл нийлүүлэн алхах нь хүнийг хэт хичээсэн мэт харагдуулдаг.

 

Загварын чиг хандлагыг дагах

10Дан хар хувцас өмсөх

 

Хар өнгө хэзээд ч загварлагт тооцогддог мөн ямар ч насны хүнд зохидог билээ. Гэхдээ байнга хар хувцас өмсвөл хөгшин харагддаг. Харин цагаан өнгийн хувцас хүнийг бараг таван насаар залуу харагдуулдаг юм шүү.

 

Дан хар хувцас өмсөх

11Намхан өсгийтэй гутал

 

Энгийн гутал өмсөх тусам хүн хөгшин харагддаг гэж загвар зохион бүтээгч Бриттани Аллен (Brittany Allen) хэллээ. Хэдий энгийн шаахай зэргийг өмсөхөд гэмгүй боловч намхан, бүдүүн өсгийтэй гутал хүнийг өөр ямар ч гутлаас илүү настай харагдуулахад хүргэдэг байна.

 

Намхан өсгийтэй гутал

12Том цэцэгтэй хувцас

 

Том цэцгэн хээтэй, гэгээлэг өнгийн даашинз, банзал, цамц ямар ч эмэгтэйг наснаас нь овортой харагдуулдаг. Хэрвээ цэцэгтэй хувцас өмсөхийг хүсвэл аль болох жижиг хээтэй, хөх цэнхэр өнгийн хувцас сонгоорой.

 

Том цэцэгтэй хувцас

13Резинэн бүстэй өмд

 

Та залуу харагдахыг хүсвэл резинэн бүстэй өмднөөс татгалзаарай. Учир нь эдгээр өмд маш хурдан мууддаг болохоор таныг хуучин өмд өмссөн мэт харагдуулдаг аж. Биед эвтэйхэн хувцас өмсөхийг хүсвэл бариу ретүзэн өмд өмсөхийг зөвлөж байна.

 

Резинэн бүстэй өмд

14Хуучин загвартай зангиа зүүх

 

1970-1980-аад онд загварлагт тооцогдож байсан өргөн загвартай хээтэй зангиаг огт зүүх хэрэггүй. Та яг л өнгөрсөн үеэс ирсэн хөгшин хүн шиг харагдах болно. Оронд нь нарийн, дундаж өргөнтэй, цэцгэн хээтэй эсвэл классик хар, хөх зангиа сонгоорой.

 

Хуучин загвартай зангиа зүүх

15Хямд шил

 

Нүдний шилийг өдөр тутамдаа зүүдэг хүнд шил нь яг л өөрийнх нь биеийн нэг хэсэг шиг болсон байдаг. Амьдралын салшгүй нэгэн гоёл ч гэж хэлж болно. Тэгвэл энэ гоёл нь хямдхан, болхи хийцтэй байх тусмаа хүн хөгшин харагддаг байна.

 

Хямд шил

16Шилээ хүзүүнээсээ зүүх

 

Нүдний шилээ хүзүүнээсээ зүүвэл та өнгөрсөн үеэс ирсэн нэгэн шиг харагдах нь гарцаагүй. Бага насны хүүхдүүд их өндөр настай хүмүүс, уран дархан, оёдолчид л шаардлагатай бол шилээ хүзүүнээс зүүдэг шүү дээ.

 

Шилээ хүзүүнээсээ зүүх

17Хэт их энгэсэг түрхэх

 

Нүүрнийхээ өө сэвийг дарахын тулд хэт их энгэсэг түрхсэнээр таны нүүрний үрчлээ илүү тодорч, наснаасаа хөгшин харагдана. Үүний оронд та нүүрээ будахаасаа өмнө өө дарагч бага зэрэг түрхээд дээрээс нь энгэсгээ нимгэн түрхэхэд л хангалттай.

 

Хэт их энгэсэг түрхэх

18Арьсны өнгөнөөсөө өөр өнгийн шингэн энгэсэг түрхэх

 

Өөрийн арьсны өнгөнөөс өөр өнгийн энгэсэг түрхвэл хүн бүр наснаасаа хөгшин харагддаг. Энэ нь хүний өөрийн арьсны гялалзсан байдлыг үгүй хийдэг ажээ.

 

Арьсны өнгөнөөсөө өөр өнгийн шингэн энгэсэг түрхэх

19Улаан уруулын будаг түрхэх

 

Уруулаа улаанаар будахад тохиромжтой, тохиромжгүй үе гэж бий. Хэдий улаан өнгө хүний анхаарлыг татдаг боловч тэр чинээгээрээ овортой харагдуулдаг.  Ахлах сургуулийн сурагч уруулаа час улаанаар будсан байх нь нэг л зохимжгүй харагддаг шүү дээ. Тиймээс аль болох өөрийн арьс, уруулын өнгө насандаа таарсан өнгөөр уруулаа будвал зохимжтой. Мөн улаанаар будсан тохиолдолд шүд илүү шар харагддаг байна.

 

Улаан уруулын будаг түрхэх

20Үсний болон арьсны өнгө адилхан байх

 

Үсээ бараан эсвэл гэгээлэг өнгөөр будахаас таны дүр төрх хэрхэн харагдах нь шалтгаалдаг. Тухайлбал 40-өөс дээш насныхан хэт бараан биш өнгөөр үсээ будах нь залуухан харагдахад тусалдаг юм. Гэхдээ бүх насныханд үсээ арьсны өнгөнөөсөө хоёр тон бараан өнгөөр будвал залуухан харагдуулдаг гэж стилист Дайна Дурантини (Dayna Durantini) зөвлөлөө.

 

Үсний болон арьсны өнгө адилхан байх

21Саатай нүдний будаг

 

Бага зэрэг доош унжсан хэлбэртэй нүдтэй хүмүүс саатай нүдний будаг түрхэхээс татгалзах хэрэгтэй. Хэрвээ та өсвөр насны охин л биш бол хэт их саагаар нүдээ будаад хэрэггүй. Учир нь саа хүний анхаарлыг татдаг учир бусад хүмүүс таны нүдний будгаас гадна эргэн тойрны үрчлээг ч мөн олж харах болно.

 

Саатай нүдний будаг

22Цэнхэр, хөх нүдний будаг

 

1970-аад онд моодонд орж байсан цэнхэр өнгийн нүдний будаг барагтай л бол хүнд зохидоггүй. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийг хэдэн насаар хөгшин харагдуулдаг. Тийм учраас аль болох арьсны өнгөтэй ойролцоо, бор, улбар шар өнгийн нүдний будаг түрхвэл зүгээр.

 

Цэнхэр, хөх нүдний будаг

23Хэт их борлох

 

Наранд түлэгдэж, борлосон арьс шим тэжээлээ алдаж, үрчлээтэж муухай болдог. Тиймээс хэт их наранд явж, арьсаа борлуулахаас зайлсхийгээрэй. Оронд нь нарны тос байнга түрхэж, арьсаа хамгаалж, Д витаминаа нөхөхийг зөвлөе.

 

Хэт их борлох

24Уруулаа хэт хүрээлж будах

 

Хөгшрөх тусам уруул нимгэрдэг гэдэг ч энэ нь таныг уруулынхаа хүрээг давуулан будах ёстой гэсэн үг биш ээ. Хэрвээ ингэвэл унжсан том уруултай мэт харагдах магадлалтай.

 

Уруулаа хэт хүрээлж будах

25Нүдэнднэ зузаан контур тавьж будах

 

Хэт зузаан хар контураар нүдээ будвал та хулсны баавгай шиг харагдана. Тэгж харагдахыг хүсэхгүй л байгаа биз дээ? Үд дунд таны нүдний будаг буухад нүдэн доогуур хөхөрч улмаар наснаасаа хөгшин харагдахад хүргэнэ.

 

Нүдэнднэ зузаан контур тавьж будах

26Ботокс шахуулах

 

Ботокс бол урт хугацааны зүйл биш. Хоромхон зуур таны уруулыг том болгож, эсвэл үрчлээтсэн арьсыг тань тэнийлгэдэг. Харин дараа нь арьс ядрахад ботокс арилаад л өгнө. Мөн залуу охид гоё сайхан харагдахын тулд нүүрэндээ ботокс шахуулбал ихэнх тохиолдолд наснаасаа хөгшин харагддаг ажээ.

 

Ботокс шахуулах

27Олон жил нэгэн хэвийн үс засалттай явах

 

Хуйх, үс хөгширдгийг санаарай. Үсийг дөрвөн сар тутамд тайруулбал шинэхэн мэт болж, хурдан ургадаг. Мөн үсний засалтаа арван жил тутамд шинэчилбэл та залуу харагдах болно шүү.

 

Олон жил нэгэн хэвийн үс засалттай явах

28Үсээ байнга дээр боох

 

Үсээ байнга дээр боовол хуйх ядарч, арьс унждаг нь аль хэдийнээ батлагджээ. Тиймээс аль болох үсээ сул тавьж эсвэл доор боохыг зөвлөе.

 

Үсээ байнга дээр боох

29Шулуун чёлк

 

Үсэнднн чёлк тавихаар шийдсэн бол байнга арчилж, янзалж байхгүй бол хэт хуучинсаг, хөгшин харагдана шүү. Байнга индүүгээр дотогш нь эргүүлэх шаардлагатай. Эсвэл налуу засалттай чёлк хийлгүүлээрэй.

 

Шулуун чёлк

30Үсээ буруу хагалах

 

Үсээ яг голоор нь хагалж, хуваах нь тийм ч зөв сонголт биш. Оронд нь хөмсөгний харалдаа далий хагалахыг зөвлөе.

 

Үсээ буруу хагалах

31Бөгтийх

 

Нуруу цэх явах тусам та илүү цоглог, эрч хүчтэй, залуухан харагддаг. Харин бөгтийвөл аль эрт хөгширсөн мэт таны насыг хэдэн арван насаар дардаг гэдгийг санаараай.

 

Бөгтийх

32Жимс, ногоо хэрэгтэй хэмжээгээр идэхгүй байх

 

Эрүүл хооллолт нь хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлдөг. Мацаг барьж, жимс, ногоо сайн идвэл арьс ч мөн адил залууждаг ажээ.

 

Жимс, ногоо хэрэгтэй хэмжээгээр идэхгүй байх

Бидний залуу насыг үгүй хийдэг зүйлс!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex