10 хос тутмын гурав нь гэр бүлээ цуцлуулж байна

22

Австралид 10 гэр бүл тутмын гурав нь салах өргөдлөө өгч буй тоо баримтын учир шалтгааныг хуулийн фирмийнхэн судалсан байна. Тэдний үзэж буйгаар гэр бүл салалтын гол шалтгаан нь хосуудаас өөрсдөөс нь болдог буюу долоон гэр бүл тутмын нэг нь хэн хэндээ худал хэлдэг байсан нь тогтоогджээ. Үүнд хамтрагчаа араар тавих ч багтаж байгаа юм. Мөн салах өргөдлөө өгсөн 10 хос тутмын зургаа нь эхнэр эсвэл нөхрийнх нь ааш араншин тэсвэрлэшгүй байсан хэмээжээ. Нэг ёсоор тэд салж буй шалтгаанаа хэн нэгний буруу хэмээдэг юм.

“Гэр бүл салах үйл явц нь хосууд бие биенийгээ буруутгах тоглоом болон хувирч байна. Тиймээс салалт нь хэн нэгний буруу биш гэх үзлийг хүмүүст суулган, гэр бүл салалтын хуулиа эргэн харах цаг болжээ” хэмээн “Slater and Gordon” хуулийн фирмийн хуульч Иоханнэ Грийн хэлсэн юм.


10 хос тутмын гурав нь гэр бүлээ цуцлуулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.