Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг

bcb46ffbd886099334b3f65f520212ec
Хэрэв та залуужихыг хүсч байгаа бол юуны түрүүн сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд залуужих хүсэлтэй хэн бүхэнд зориулсан 25 зөвлөгөөг танилцуулж байна. 
1. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.
2. Найз нөхөртэйгээ холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай.
3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж, сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.
4. Хобби байдаг бол түүгээрээ хичээллэж өөртөө байгаа нуугдмал авъяасаа ил гарган хөгжүүл.
5. Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг зүйл байгаа бол түүнийгээ хийж бүтээхийг оролд.
6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг, өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.
7. Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.
8. Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хийж байх хэрэгтэй. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессийг улам нэмэгдүүлдэг.
9. Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж, ой ухааныг хөгжүүлдэг.
10. Сайн чанарын хүнс хэрэглэж тогтмол цагаар хооллож байх. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодийг эрүүлжүүлж, чийрэгжүүлдэг.
11. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэж байх хэрэгтэй.
12. Шингэн зүйл маш их уу. Давсыг бага хэрэглэ.
13. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.
14. Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулах шинэ соргог санаа төрүүлж залуужих процесст дэм болдог.
15. Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгүй.
16. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний ойр орчимд үрчлээ үүсч хөгшин мэт харагдана.
17. 3огсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсож байвал залуу харагдана.
18. Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг чинь улам нэмдэг.
19. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.
20. Шүдээ эмчлүүлж амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө ба дараа нь шүдээ сайтар угааж байвал залуу харагдах болно.
21. Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ.
22. Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц.
23. Амьдралын аливаа зөрчил, тэмцэл, маргааныг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг стресст орохоос хамгаална.
24. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юм уу өөр хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцан засаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессийг улам илүү нэмнэ.
25. Дуу хуур, наргиан наадамд оролцож, хөгжилдөж бай. Ганцаардлаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг.

Эх сурвалж http://www.info.mn


Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.