Жүжигчин Тэмүүжин: Монголчуудын хайртай эмэгтэйг эхнэрээ болгочхоод муу явуулах эрх надад байхгүй

56

“Ийм нэгэн дурлал” УСК болон “Boomtown” хамтлагаар анх олонд танигдсан нэгэн бол жүжигчин О.Тэмүүжин. Сургуулиа төгсмөгцөө “Х-Түц” продакшнд жүжигчнээр ажиллах болсон тэрээр өдгөө “Эмоци” продакшнд харьяалагдах болсон. Оюутан ахуй цагтаа “Х-Түц” продакшнд бүжигчин хийдэг байсан тэрээр анх жүжигчин Нарансолонгын чихэнд нь дурлаж байжээ. Хамтдаа зурганд орж эхнэр нөхрийн дүр бүтээж байхдаа хажуунаас нь хараад чихэнд нь дурласан тэрээр “Тэр цагаас л эхлээд л би ер нь эхнэрээ л болгох ёстой юм байна, харж байгаарай би авч сууна гээд л найз нартаа ч гэсэн хэлээд л. Яг үнэндээ байр, машин тэрэг гэдэг юм уу хүний амьдралын наад захын хэрэгцээ байдаг ш дээ, тийм зүйлүүд маань үнэхээр хомс хоёр талаас нийлж байсан. Зээлээр хоёр өрөө байр авчихсан, банкинд тамтаггүй их лизингтэй, өртэй, гэр дотроо хов хоосон. Тэгж л анх тусдаа гарч гарч амьдралаа эхлүүлж байсан. Монголын нэг ард түмний хайртай, алдартай эмэгтэй жүжигчин хүнийг эхнэрээ болгоод авсан учраас муу явуулах эрх надад байхгүй. Тэмка бас Нарансолонготой суугаад сайн сайхан яваа шүү гэж хэлэгдэх юмсан гэж бодож өглөө болгон сэрж, амьдралын төлөө зүтгэж явж байгаа” хэмээсэн байна. Олны танил сайхан хосууд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болоод буй бөгөөд 2006 оноос эхлэн болзож эхэлжээ. Зургаан насны зөрүү тэдний хувьд огтхон ч саад болоогүй бөгөөд нэгнээ гэсэн чин сэтгэлээр өдийг хүртэл нэг нэгнээ тэтгэн амжилт өөд тэмүүлсээр байгаа хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Image may contain: 2 people, people smiling, people standing, outdoor and closeup

 

Image may contain: 3 people, people smiling

 

Image may contain: 2 people, people smiling, plant and flower

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Жүжигчин Тэмүүжин: Монголчуудын хайртай эмэгтэйг эхнэрээ болгочхоод муу явуулах эрх надад байхгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.