ЯДАРГАА, СТРЕССИЙГ мартуулах ХҮНСНҮҮД

Стрессдэж, ядарсан үедээ хэрэглэвэл хүнсний жагсаалтыг “www.hype.my” сайт нийтэлжээ.

Нарийн боов

Гурилан бүтээгдэхүүн хурдан ходоодыг дүүргэдэг увидастай. Та стрессдэж, ядарсан үедээ ходоодондоо тохируулан гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэж, эрч хүчээ сэлбэх хэрэгтэй.

Хар шоколад

Ядарсан үед таны эрч хүчийг хормын төдийд нөхөх зүйл бол хэдхэн ширхэг хар шоколад юм.

Жүржийн шүүс

Хүйтэн жүржийн шүүс танд яг л сэргээш үйлчилнэ.

Самар

Ядарч, сульдсаны улмаас тархи маш их туйлдаж бас ядардаг. Энэ үед та самар идээрэй. Тархины ядарсан судсыг самар сэргээнэ.

Нэрс

Та уурлаж, бухимдсан үедээ нэрс хэрэглээрэй. Нэрсний тансаг амт таны сэтгэлийг засах болно.

Цай

Байгалийн гаралтай, ургамлын гаралтай цайг байнга ууснаар та хэзээ ч уурлаж бухимдахгүй. Мөн стрессээс ангижрах болно.

Киви

Их ачааллын дараа та ганцхан ширхэг киви идээрэй. Хормын төдийд та үр дүнг нь мэдрэх болно.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


ЯДАРГАА, СТРЕССИЙГ мартуулах ХҮНСНҮҮД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.