40 гарсан эмэгтэй хүнд В12 амин дэм ус агаар шиг л хэрэгтэй!

Баримт: 40-60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 4 орчим хувь нь В12 амин дэмийн дутагдалд ордог, энэ 4 хувийн ихэнх нь амин дэмийн дутагдаж байгааг илтгэх шинж тэмдгийг үл тоон явна. Сайхан үс, эрүүл арьс, бат бөх мэдрэлийн системтэй байхыг хүсэж байна уу? Тэгвэл бидний нийтлэлийг одоохон уншиж танилцаарай.

Өдөр тутмын амьдралдаа дарагдаад бид бие махбодиос өгөх дохиог төдийлөн анхаардаггүй. Ядрах эсвэл толгой өвдөж байгааг стресстэй холбон тайлбарлана. Гэхдээ 40 гарсан эмэгтэйчүүдийн бие тавгүйрхэх явдал нь өөр учир шалтгаантай болохыг бид сайн мэдэж байна. Та бүхэндээ В12 амин дэмийн дутагдлын шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ. Маш аюултай шүү!

1. Толгой эргэх болон баримжаагаа алдах

Толгой эргэж байна гэж гомдол хэлэн эмчид үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн В12 амин дэм зохих хэмжээнээс бага байдаг. Цианокобаламин нь мэдрэлийн миелинын бүрхүүлд нөлөөлдөг аж, уг бодис дутагдсан тохиолдолд мэдрэл гэмтэж байнга толгой эргэх шинж тэмдэг илэрнэ, мөн орон зайн баримжаагаа ч алдах тохиолдол гарна.

2. Хумсны асуудал үүсэж үсний эрүүл байдал алдагдана

Үс нь гялалзахаа больж илүү хугарамтгай болно. Хумс амархан хугарна, ургалт нь удааширна бас нимгэрч болно. Мөн давхарлаж ургаж байгаа эсэхийг ажиглаарай. Энэ бүх шинж тэмдэг В12 амин дэмийн дутагдлыг илтгэнэ.

3. Булчин сулрах

Цианокобаламин дутагдсанаар мэдрэлийн системийг эвдэнэ. Энэ нь бие махбодийг бүхэлд нь сулруулаад зогсохгүй булчингийн сулралд хүргэдэг байна.

4. Амьсгал давхцах Энэ бол таагүй шинж тэмдэг

В12 амин дэмийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай холбоотой. Гемоглобины хэмжээ дутагдсанаас болж эд эсэд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурна, үр дагаварт нь уушги бие махбодь хүчилтөрөгчөөр хангах гэж эрчтэй ажиллаж эхэлдэг. Ингээд л амьсгал нь давхцаад эхэлнэ дээ.

5. Харааны асуудал

В12 амин дэмийн гүн дутагдлын үед харааны мэдрэл, хүүхэн харааны судаснууд гэмтдэг. Үр дагаварт нь юмс давхардаж харагдах, бүрэлзэх, нүдэнд оч гялсхийх, тэр ч бүү хэл түрхэн зуур юу ч харахгүй ч болж болно.

6. Байнга ядрах

Гемоглобин дутагдана гэдэг нь хүчилтөрөгчийн дутагдалд орно гэсэн үг. Хүчилтөрөгч дутагдана гэдэг нь байнга унтах хүсэл төрнө гэсэн үг. Эмэгтэй хүний бие махбодь цианокобаламины дутагдалд орохоор амралт шаардаж эхэлнэ. Бүтэн нойртой хоносон ч хамаагүй өдөр дуг хийгээд авмаар санагдах ажээ.

7. Арьс цонхийх

Нүдний өө дарах будаг ч энэ тохиолдолд тус болохгүй. Нүдний доод хэсэгт байгаа хөхрөлт, арьсны цонхийсон байдлыг арилгахын тулд В12 амин дэмийг зохих хэмжээгээр нөхөх л шаардлагатай. Уг амин дэмийн дутагдал нь цусны бүлэгнэлд муугаар нөлөөлнө, цусны эсийг гэмтээж билирбин гэх пигментийг чөлөөлж өгдөг – ингээд л арьсны үхмэл өнгө бий болдог байна.

8. Үе мөч бадайрах, мэдээгүй болох

В12 амин дэмийн дутагдлын бас нэг таагүй мэдрэмж бол үе мөч бадайрах байдлаар илэрнэ. Мэдрэлийн бүрхүүл гэмтэх, үе мөчийн эсийн хүчилтөрөгчийн дутагдлаас болж үе мөч бадайрах, мэдээгүй болдог. Тиймээс В12 амин дэмийг зохих хэмжээнд нь барьж байх ёстой.

9. Ой санамжийн асуудал

Хуучин андынхаа нэрийг санахгүй байна уу эсвэл өөрийн мэдэлгүй цүнхэндээ хийх түлхүүрийг хаа нэгтээ орхиод байна уу? Баяр хүргэе, В12 амин дэмийн хэмжээг тодорхойлуулах шинжилгээ өгөх цаг нь болжээ, яаралтай ой санамжаа сэргээ.

10. Хэлний гадаад өнгө өөрчлөгдөх

Лакадсан мэт улаан уруул – В12 амин дэмийн дутагдлыг шууд илтгэнэ. Уг амин дэмийн дутагдлаас болж хэлний өнгө тод улаан болдог, яг л лакадсан мэт. Үүнээс гадна хэл халуу оргиж байгаа мэт мэдрэмж төрж амтлах мэдрэмж ч өөрчлөгдөж байгааг анзаарна.

11. Сэтгэл санаагаар унах

В12 амин дэмийн дутагдал нь эмэгтэй хүний сэтгэл санааг тогтворгүй болгодог. Учир юунд оршино вэ гэвэл, уг амин дэм нь аз жаргалын даавар ялгаруулахад оролцдог – серотонин болон дофамин.

12. Хэт үнэрч болох

Амин дэмийн дутагдал нь үнэртэх мэдрэмжийг эвддэг. Урьд нь таатай үнэртдэг байсан үнэртэй ус одоо нэг л таагүй болж. Харин оронд нь керосин, будаг аятайхан ч үнэртээд байх шиг.

13. Зүрхний асуудал

Цусны бүлэгнэл алдагдахын зэрэгцээ зүрх өвдөж эхэлнэ, цусны даралт унана. Өөрөөр хэлбэл зүрх-судасны олон өвчний эх сурвалж бий болно. Угтаа бол В12 амин дэм л дутагдаад байгаа юм шүү дээ…

14. Биеийн дулаан нэмэгдэнэ

Цианокобаламын дутагдал зарим нэг тохиолдолд биеийн хэмийн өөрчлөлтөд нөлөөлдөг. Хэдий түр зуурын шинж тэмдэг ч гэлээ бие махбодид В12 амин дэм дутагдаж байгаа эсэхээ шалгуулахад илүүдэхгүй болов уу. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан үзүүлэхийг зөвлөж байна. В12 амин дэмийг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс авахаар шийдсэн бол үхрийн элэг, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, дүпү зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж заншаарай. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь микро элемент, эрдэс бодисоор баялаг, хамгийн гол нь – цианокобаламинаар баялаг ажээ. Өөрийн бие махбодиос өгөх дохиог сайтар сонсож сур, эрүүл мэндээ өөрийнхөө гарт бариарай.

XopoM News


40 гарсан эмэгтэй хүнд В12 амин дэм ус агаар шиг л хэрэгтэй!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.