Итгэхэд үнэхээр хэцүү ч дэлхийн олон тэрбум хүний шүтээн болсон попын хатан хаан Мадонна Луиза Чикконе 60 нас хүрлээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр юм. 35 жилийн турш тайзыг эзэрхэн ноёрхож байгаа энэ бүсгүйд “Тайзны салхи” хэмээн нэр тохирохгүй.
Өдгөө Мадоннагийн тухай кино хийгдэж, ном зохиогдож, олон хүний сонирхлыг татсан хэвээр байна. Түүний бичлэг 300 сая гаруй хувь борлогдсон гэхээр ямархуу чансаатай нэгэн болох нь тодхон харагдана.