Япончуудын дунд алдаршаад буй үрчлээ арилгах таван минутын дасгал

“Асахи” нэртэй энэхүү япон дасгал нь өдгөө дэлхий дахинд маш алдаршаад буй юм. Дэлхийн алдартай моделиуд энэ дасгалыг байнга хийдэг талаар та сонсож байсан уу. Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнд хамаг мөнгөө өгөхийн оронд хямд бас үр дүнтэй дараах дасгалыг та ч бас туршаад үзээрэй. Ердөө тавхан минут нүүрэндээ массаж хийгээд л та үрчлээнд баяртай гэж хэлэх болно. Ингээд хэрхэн “асахи” дасгалыг хийх нууцаас хуваалцъя.

Япончуудын дунд алдаршаад буй үрчлээ арилгах таван минутын дасгал

 

 

  • Энэ дасгалыг тунгалгийн булчирхайн асуудалтай хүмүүс, мөн ханиад, томуу туссан үед хийж болохгүй.
  • Юун түрүүнд нүүрээ угааж, чийгшүүлэгч нүүрний тос түрхэх хэрэгтэй.
  • Массаж хийх үедээ хурууны өндгөөрөө сайн дарж өгөх ёстой. Гэхдээ чих, эрүүний доод хэсэг, хүзүү гэх мэт газруудад массаж хийх үедээ хурууны даралтаа багасгах хэрэгтэйг санаарай.
  • Массажны дасгал бүрийг 3-5 удаа давтаж хий. Эдгээр дасгалыг өдөр бүр, тогтсон цагт хийвэл илүү үр дүнтэй.

 

1Үндсэн хөдөлгөөн

 

Хоёр гараа шанаа дээрээ байрлуулж, долоовор хуруугаараа чихний ойролцоо зөөлөн дарж өгнө (зураг 1). Дараагаар нь нүүрээ бага зэрэг хуруугаараа дарсан чигтээ доошлуулна (зураг 2). Асахи дасгалыг хийхээс өмнө энэ хөдөлгөөнийг гурван удаа давтана.

 

Үндсэн хөдөлгөөн

2Нүдний эргэн тойрон

 

  • Дунд хурууныхаа өндгөөр бага зэрэг даран нүдээ ухархайгаас нь зах хүртэл гадагш чиглэлтэй массаж хийнэ. Дараа нь зовхио мөн адил массажилна.
  • Хэсэг хугацаанд завсарлага аваад дээрх үйлдлийг эсрэг зүг рүү нь хийнэ (зураг 1).

 

Нүдний эргэн тойрон

3Дух

 

  • Духны дунд хэсэгт найман хурууны өндгөөрөө сайн дарж өгнө (зураг 1).
  • Дараа нь зураг дээрх шиг зиг- заг хэлбэрээр гараа хоёр тийш дээш доош болгон духандаа массаж хийнэ.

 

Дух

4Уруул, ам

 

Доорх массажны хөдөлгөөн бүрийг 3-4  удаа давтаж хийхийг анхаарна уу.

  • Долоовор, дунд, ядам хуруунуудаараа амны доороос дээш тойруулан массажилна (зураг 1).
  • Дунд хуруугаараа  хамрын ухархайн эргэн тойронд дээш доош чиглэлээр массаж хийнэ (зураг 2).
  • Хацраасаа хамарын ухархай хүртэл дээш доош чиглэлээр дунд хурууныхаа өндгөөр массажилна (зураг 3).

 

Уруул, ам

5Хамрын эргэн тойронд

 

  • Долоовор, дунд, ядам хуруугаараа эрүүний дунд хэсгээс дээш чиглэлд массажилна.
  • Нүдний ухархай хүртлээ сайн дарж  өгнө (зураг 1).
  • Нүднийхээ ухархайгаас гадагш тийш нь татаж өгнө (зураг 2).

 

Хамрын эргэн тойронд

6Нүүрний зууван хэлбэрийг сэргээх

 

  • Зүүн гараараа зүүн талын шанаанаасаа бариад, баруун гарын хурууны өндгөөр сайн дараад, нүдний ухархай хүртлээ дээш массажилж өгнө (зураг 1).
  • Дараа нь нүдний ухархайгаасаа гадагш тийш нь сайн татаж өгнө (зураг 2).
  • Эсрэг талдаа энэ хөдөлгөөнийг давтаж хийнэ.

 

Нүүрний зууван хэлбэрийг сэргээх

7Хацар

 

Хурууныхаа өндгөөр сайн дарж хамрынхаа хоёр талаас зэрэг татна (зураг 1).

 

Хацар

8

 

Хоёр гараа шанаагаа тулж байгаа мэт байрлуулаад нүүрээ алгаараа хоёр тийш чих хүртлээ  татна.

 

9Эрүү

 

  • Шанаагаа тулж байгаа мэт гараа байрлуулна.
  • Энэ чигтээ доош бага зэрэг тонгойно (зураг 1).
  • Хоёр гараа хоёр тийш шанаа, чих хүртлээ татна (зураг 2).

 

Эрүү

10А хэлбэр

 

Эрхий хуруугаа эрүүн доороо тулан, дөрвөн хуруугаа хамарны тушаа байрлуулан чих хүртлээ нүүрний арьсаа хоёр тийш татна.

 

А хэлбэр

11Бодит үр дүн

 

Оросын алдарт загвар өмсөгч Наталья Водянова энэ дасгалыг байнга хийдэг юм байна. Тэрээр өдгөө 36 настай ч 26-тай юм шиг залуухан харагддаг. Энэ дасгалыг үр дүнтэй хийсний л ач гэж тэрээр бүсгүйчүүдэд зөвлөсөн шүү.

 

Бодит үр дүн

Япончуудын дунд алдаршаад буй үрчлээ арилгах таван минутын дасгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex