Бүсгүйчүүдийн эротик зурхай

Шонхор буюу Хонь

Энэ ордод төрсөн хүм үүст тохирох байрлалыг шонхор шувуутай адилтгадаг. Чухам яагаад гэдгийг туршиж үзсэн хойноо л мэдэрнэ. Хонины ордод төрсөн хүмүүсийг хүсэл тачаалынхаа хүчээр усан дээр ч гал асааж мэднэ гэж дэмий нэг дүгнэдэггүй. Тиймдээ ч тэд орондоо захирангуй, шаардлагатайн хажуугаар толгой эргүүлэх уран үгсийг хайр найргүй урсгаж чаддаг. Тэдэн шиг сексийн эрч хүчтэй байхад уулыг ч эргүүлж дөнгөнө. Гэвч тэдний энэ их эрч хүч удаан үргэлжилдэггүй. Тэр багахан хугацаанд дүрэлзэн асахдаа асар их таашаалыг өөртөө авч, бусдад амсуулж чаддаг авьяастай.

Сэрлийн цэг: Хүзүү, чихэндээ байдаг. Тиймээс чихэнд нь янагийн үгс урсгаж, зөөлөн хазаад авахад гэмгүй.

Тохирох хос: Арслан, нумын ордтой илүү зохицно. Тэдний сонирхол төстэй учраас нэг нэгэндээ гайхамшигтай таашаал өгч чаддаг.

Туршаад Үз: Энэ ордын бүсгүйг өөртөө татаж, жинхэнэ таашаалыг амтлуулмаар байвал эхлээд эротик зохиол уншиж өг. Түүнд хэрхэн нөлөөлж байгааг ажигла. Нэг их удалгүй Та түүний тэсрэх мэт оргилох их хүслийг мэдэрнэ.

Хирс буюу Үхэр

Дурлалын тоглоомонд яарч адгахыг үзэн яддаг. Удаанаар бие биенээ энхрийлж, илж таалахад дуртай. Учир нь энэ ордод төрсөн хүмүүсийн арьс бусад эрхтэнээс нь илүү мэдрэмтгий. Илж таалахад л сэрэл нь хөдөлж мэдэх эмзэг хүмүүс. Гэхдээ энэ байдлаа ил гаргахгүйг хичээдэг. Харин нэг итгэсэн хүндээ өөрт байгаа бүхнээ зориулж чадахаар өгөөмөр. Сэрлийн цэг: Хүзүүг нь бүлээн амьсгаагаар төөнөж үнс. Түүний шилэн хүзүүнд хамгийн ихээр өдөөгддөг тачаалын цэг нь байдаг. Тохирох хос: Матар, охиныхны таашаадаг байрлал тэдэнд таалагддаг. Тиймээс сексийн хувьд ч нийлэмжтэй хос байж чадна. Туршаад Үз: Энэ ордын бүсгүйчүүд нимгэн торгон дотуур хувцсанд дуртай. Тиймээс түүнд эхлээд дуртай зүйлийг нь бэлэглэ. Бүсгүйд чинь таатай мэдрэмж төрж танд татагдах болно

Шидэт дэнлүү буюу Ихэр

Энэ ордынхон дэндүү уриалгахан зангаараа бусдаас ялгарна. Тэд эротик мэдрэмжийг ямар ч байдлаар авахаас татгалзахгүй. Энэ төрлийн ном зохиол унших, кино үзэх тэр ч байтугай хэн нэгний яриаг сонсох дуртай. Чихээрээ дурлана гэдгийг амьдрал дээр жинхэнэ утгаар нь баталж чадах хүмүүсийг ихрийн ордынхноос хайхад буруудахгүй. Гэхдээ тэд сексийн амьдралдаа ч адал явдал хайгч байдаг.

Сэрлийн цэг: Түүнийг яаж ч өдөөж болно. Өөрт нь таалагдсан орчинд, хүссэн хүнтэйгээ загас наадуулах чадвар энэ ордын бүсгүйчүүдэд л бий.

Тохирох хос: Хумх, жинлүүрийн ордын эрчүүд ихрийн бүсгүйчүүдтэй таарсан бол ичиж эрээлэлгүй амархан ойлголцоно.

Туршаад Үз: Түүнийг эхлээд утсаар өд. Янагийн үгсийг нэрэлхэлгүй хэл. Харин уулзах болзоогоо хойшлуулж болохгүй шүү.

Бадамлянхуа буюу Мэлхий

Мэдрэмжтэй мэлхийнүүд бусдаас өвөрмөцөөр загас наадуулах аргыг сонгоно. Тэдэнд холоос биш аль болох ойр бие биедээ наалдсан байрлал илүү таалагддаг. Энэ ордын эмэгтэйчүүд оргилж байгаа хүсэл тачаалаа хэзээ ч нуухгүй. Харин ч эсрэг хүйстнээсээ илүү бүтээлч, сэтгэгч байхыг шаардаж мэднэ.

Сэрлийн цэг: Түүний хөхийг илж таал. Хөхнийх нь товчийг зөөлөн хаз.

Тохирох хос:Хилэнцийн ордны эртэй таарсан мэлхий бусдаас илүү мэдрэмтгий байна. Мөн загасны ордныхон ч түүний таашаалд нийцнэ.

Туршаад үз: Түүнд аль болох амттай гэдгээ мэдрүүл. Тэр шууд л идэж орхино.

Дун буюу Арслан

Уян хатан арслангийнханд тохирох байрлал гэж бий. Загас наадуулах яг тэр агшин л түүнд хэрэгтэй. Гэхдээ Та таалагдаж байгаа бол түүнээс илэн далангүй занг мэдэрнэ. Тэр өөрт нь яавал илүү тааламжтай байгааг, таашаал авч чадахгүй бол дахих хүслээ ч хэлж магадгүй.

Сэрлийн цэг: Нурууг нь зөөлөн ил. Хэн бүхнээс илүү нурууг нь илж, үнсэхэд дуртай.

Тохирох хос: Зэрлэг арслангуудын тачаалыг бүрэн дарж чадах зоригтон жинлүүр, хонины ордынхон дотроос л гарна.

Туршаад Үз: Толь ашигла. Өөрийн бие галбирт сэтгэл хангалуун байдаг арслангууд үүнээс их таашаал авч чаддаг.

Нууцыг тайлагч буюу Охин

Аливааг нууцлаг байх тусмаа амттай гэж үздэг охины ордынхон өөрийн сэтгэлийг олны өмнө задлах дургүй. Тиймээс хэн нэгэнд сэтгэл алдарлаа гэхэд гадны хүний өмнө юу ч болоогүй мэт тайван байдаг. Тэр хэчнээн хүсч байсан ч эцсийн мөч хүртэл энгэр чангатайгаа нотлохыг оролдох болно. Тиймээс ичиж эрээлдэг занг нь зугуухнаар эвдэх хэрэгтэй.

Сэрлийн цэг: Түүний цээжин биед л бүх нууц нь байгаа. Уруул, хэл байгаа бүхнээрээ давшилтад ор.

Тохирох хос: Нууцлаг охиныг үхэр л үгэндээ оруулж дийлнэ. Мөн матарт ч ийм чадвар бий.

Туршаад Үз: Тэд бас их ямбатай. Загас наадуулах үедээ бага зэрэг дарс шимж, амттанаар даруулахаас татгалзахгүй.

Интоорын цэцэг буюу Жинлүүр

Энэ ордынхон хэтэрхий мөрөөдөмтгий. Тиймдээ ч тэднийг жинхэнээр нь жаргал эдлүүлэх байрлал яг л дэлбээлж байгаа интоорын цэцэг шиг байдаг. Гадна төрхөндөө их л ичимхий даруу харагдах жинлүүрийнхэн эрчүүдийг өөртөө татах авьяастай. Тэдэнд боловсролтой, соёлтой эрчүүд таалагддаг. Таалагдсан хүнийхээ нууц амраг болохоос ч татгалзахгүй. Сексийн хувьд эхлэл нь биш оргил үе нь л таалагддаг.

Сэрлийн цэг: Өгзөг. Гэвч тэр хэтэрхий давшилсан зэрлэг байдлыг таашаадаггүй.

Тохирох хос: Ихэр, хумхынхан тэдэнд жаргал амтлуулж чадна.

Туршаад Үз: Жинлүүрийн ордын бүсгүйн гарыг ард нь торгон алчуураар хүлээд юу хүссэнээ хий.

Аварга могой буюу Хилэнц

Урт могой шиг унжралдсан байрлалд илүү их таашаал авч чаддаг нь хилэнцийнхний онцлог. Түүний хүслийн өмнө өвдөг сөгдөн мэхийх эсрэг хүйстнээсээ тэр дэндүү их хайр энхрийллийг хүсдэг ч байж магадгүй. Тэр хэзээ ч ганцхан байрлалаар загас наадуулахыг хүсэхгүй л болов уу.

Сэрлийн цэг: Эрж хайгаад байлгүй өөрөөс нь асуу. Нууцлаг эрхтэндээ илүү сэрэлтэй гэвэл битгий гайхаарай.

Тохирох хос: Загас, мэлхийн ордод төрсөн эрчүүдэд л түүнийг бишрүүлэх хүч бий.

Туршаад Үз: Лааны гэрэлд дурлалц.

Ирвэс буюу Нум

Тэр яг л зэрлэг ирвэс адил төрхийг зөвхөн сексийн үед л үзүүлж чадна. Хурдан хугацаанд болоод өнгөрсөн үүлэн борооны ажлаас таашаал авч чаддаг. Харин Та ур чадвар сайтайгаа гайхуулах л учиртай. Тэр ямар ч нөхцөлд танд татагдаж байгаагаа нуухгүй.

Сэрлийн цэг: Урт удаан хугацааны энхрийлэл шаардахгүй. Тиймээс Та түүний сэрлийг ямар ч байдлаар өдөөж чадна.

Тохирох хос: Сексийн элдэв байрлал сонирхож явдаг хонь, арслангийн эрчүүд илүү тохирно.

Туршаад Үз: Төлөвлөөгүй гэнэтийн зүйлд дуртай. Сексийн хувьд ч тэр.

Цахирмаа цэцэг буюу Матар

Тэд манлайлагч байхыг хүсдэг. Түүнд захирагдах үнэнч хайрт л хэрэгтэй. Дурлалын тоглоомоос дээд зэргийн таашаал авахын тулд түүнд эрх чөлөө чухал. Ямар байрлал сонгох, хэр хугацаагаар үргэлжлүүлэхийг түүний мэдэлд өгчих. Ямар ч тохиолдолд түүнд өөрийгөө бүрэн тушаа. Эротик иллэг, зөөлөн дарс бүсгүйг тань тачаангуй болгодгийг ч бас бодолцоно биз.

Сэрлийн цэг: Хэнд ч байхгүй сонин цэг матарт л бий. Түүний тахимаас сэрэл хөдлөх цэгийг хайх хэрэгтэй.

Тохирох хос: Матарт сексийн таашаалыг мэдрүүлж чадах хүч охин, үхрийнхэн дундаас түвэггүй олдоно.

Туршаадаад Үз: Тоглоом тогло. Гэхдээ матарт заавал бууж өг. Дараа нь тэр танаас өрөө төлөхийг шаардана. Энэ нөхцөлд Та яг л боол нь юм шиг хүндэтгэн харьц.

Тоор буюу Хумх

Энэ ордод төрсөн бүсгүйчүүд сайхан харагдахыг хичээдэг. Шинэ зүйлийг туршиж үзэхээс татгалздаггүй зан нь секст ч илэрдэг. Тэдний нэг сайн чанар нь бусдыг сайхан байлгахын төлөө юуг ч хайрлалгүй зүтгэнэ. Тун ховор тохиолдолд тэд өөрсдийгөө хяналтаас гаргаж магадгүй.

Сэрлийн цэг: Гарын алгаа үнсүүлэх дуртай.

Тохирох хос: Ихэр, жинлүүрийнхний сексийн таашаал тэдэнд тохирно.

Туршаад Үз: “Sex shop”-оор ор. Түүнд зориулж сонирхолтой тоглоом аваарай.

Дельфин буюу Загас

Далай тэнгисийн усанд дураараа сэлдэг дельфин загасанд хүмүүс хайртай. Төөрсөн нэгэнд зам зааж, элгэмсүү болохоор нь тэр биз. Загасны ордын бүсгүйчүүдэд хамгийн ихээр таалагддаг байрлал яг ийм нэртэй. Бүсгүйгээ араас нь тэвэрсэн эр. Загасны сексийн чадвар сэтгэл санаатай нь нягт холбоотой. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бас хүний толгой эргүүлэх увдистай. Энэ нь загас наадуулах үед ч илэрнэ.

Сэрлийн цэг: Хөлийн хуруунаас нь эхлээд нууц эрхтэн хүртэл хаана ч энэ цэг байж болно.

Тохирох хос: Хамгийн сайхан таашаалыг мэлхий, хилэнцийнхэн өгч чадна.

Туршаад Үз: Оньсого таавар шиг бүхэнд дуртай загасныхныг гайхуулж бишрүүлэх тийм ч амархан биш.


Бүсгүйчүүдийн эротик зурхай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.