22 настай бразил бүсгүйн үйлдэл олныг цочроов

Хүн бүр залуудаа хурдхан мөнгөтэй болохыг мөрөөддөг. Зарим нь их хөрөнгөтэй болоод насаараа тансаглахыг хүсдэг бол зарим нь ердөө машин авч, сургалтын төлбөрөө төлөхийг хүсдэг. Мэдээж хэрэг интернэтээр дамжуулж бүх зүйлээ наймаалцдаг болсон энэ үед хүмүүс илүү зүйл юу байна, түүнийгээ зарж мөнгө олохыг хичээх болсон. Гэвч “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр зарим хүн хэт туйлширч хэний ч санаанд оромгүй зүйлсийг зарж эхэлжээ. Энэ талаар танд сонирхуулъя.

10

 

 

Жишээ нь 22 настай Бразил бүсгүй Даниэль Брин нэгэн өвөрмөц дуудлага худалдааг эхлүүлсэн байна. Тэрбээр өөрийн онгон биеэ дуудлага худалдаагаар зарахаар шийдсэн бөгөөд доод үнэ нь 300 мянган еврогоос эхэлж байгаа юм.

 

 

Тэрбээр дуудлага худалдаанаас олсон мөнгөөрөө ээж дүү хоёртоо шинэ байшин авч өгч, бас их сургуульд суралцахаар төлөвлөжээ. Дуудлага худалдаанд оролцогчид бэлгийн замын халдварт өвчингүй гэсэн нотариатаар баталгаажуулсан бичгээ заавал авчрах шаардлагатай аж.

 

 

Даниэль “Миний ээж дүү хоёр шийдвэрийг маань эсэргүүцэх байх. Гэхдээ амьдралаа дээшлүүлэхийн тулд үүнээс өөр арга алга. Би эндээс олсон мөнгөөрөө өөрийн ирээдүйг бүтээх болно” гэж хэлсэн байна.

 

 

Бразилчуудын ихэнх нь түүний үйлдлийг “Манай улсын нэр хүндийг унагасан хэтэрхий тэнэг шийдвэр” хэмээн буруушааж байгаа бол зарим нэг хүмүүс “Энэ бол манай нийгмийн үнэн төрх” гэж бүсгүйг өмөөрчээ.

 


22 настай бразил бүсгүйн үйлдэл олныг цочроов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.