Жүжигчин Б.Цэцэг: Нэршил нь муухай ч бэлтэй айлын хүүхдүүд, өндөр төлбөртэй…

17

Хар тамхи хэмээх нэгэн донгийн талаар үзэсгэлэнт жүжигчин Б.Цэцэг сошиал хуудсаараа дамжуулан хэрхэн сэтгэгдэлээ хуваалцсаныг сонирхуулая. Тэрээр:

Хар тамхи хэрэглэдэг хэлд бас хөлд ч олигтой ороогүй 18тангууд ямар их болоо вэ? Дээх нь үед гэж бичихэд буруудахгүй байх хөгжимд дурлагсад хөлсөө гартлаа бүжиглэж хөгжим сонсох гэж хошуурдаг байж… Эрин үе өөр энэ тэр гэхээсээ илүүтэй ид сурч боловсрох насны охид хөвгүүд элий балай болчихсон байгаа харагдах юм. Тэдэнд хөгжим чухал биш хаана цуглаж хүний бус үйлдлээ хийх нь л чухал мэт. Яагаад хэн ч дуугардаггүй юм! Нэршил нь муухай ч бэлтэй айлын хүүхдүүд, өндөр төлбөртэй сургуулийн сурагчид, нэр цохоод гаргаж ирж болохуйц олон жил хэрэглэж олны хүүхдийг уруу татаж буй хүмүүсээ барьж хориоч ээ! Энэ идсэн, тэр хулгайлсан гэх сүртэй улс төр хийж хэнд ч хэрэггүй хэрүүлийн алим шидэлцэж суудаг улс төрчид Хар тамхитай тэмцээч! Ядах юу байна!!! Галзуугийн эмнэлгээр дүүрэн улсын асрамжид очсон хар тамхичид… Өчнөөн олон жил сүлжээ болчихсон эрин үеийн залуусыг бай гаа болгож онилсон бусармаг гуйранчингуудаа олооч!!! Эсхүл цэрэг цагдаатайгаа хуйвалдаад хэрэгтнээ хараагүй дүр эсгэдэг юм уу??? 90 оны хүүхдүүд ирээдүй биш эрлэг болж. Хар тамхи хэрэглэдэг түүнд донтсон хүн сэтгэцийн эмгэг өөрчлөлтөд ордог. Энэ нь ирээдүйд гэмт хэрэг үйлдэх, түүнд холбогдох эрсдэл ч байж болох юм. Эмийн сангуудаар зарагддаг гэх сэтгэцэд нөлөөлдөг эмийн худалдааг яагаад Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага МУ хил гаалиар нэвтрүүлэхийг хориглож захирамж гаргаж болдоггүй юм!!! Хэдэн хүний бизнес халтар төгрөгөөс болж маруужин биш сэтгэцэд нөлөөлдөг эм авах хүүхэд хохирно гэж үү???

Хар тамхи хэрэглэж буй хүнд доорх өөрчлөлтүүд ажиглагдана!

- Хүүхэн хараанд өөрчлөлт орно
- Нойр муудна
- Нэг төв цэгрүү тогтож удаан ажиглана
- Хийж буй үйлдлээ олон дахин давтана
- Шүд муудаж хөхөрч, үүрсэн байдаг
- Хоолонд муу эцэж турах
- Нүдний доогуур хөхөрч, ядарсан харагдах
- Арьсан дээр яр, толбо үүсэх эм тос уугаад арилахгүй
- Ам хуурай байх

гэх мэт зүйлүүдийг ажиглаж үр хүүхдээ арай эрт хамгаалах боломжтой юм уу даа. Ер нь тэгээд баяр наадам хэсэж өөрийн хүүхдээ хаана тэнүүчилж байгааг ч анзаардаггүй хүмүүс айн гээд хүүхдээ анхаарах л хэрэгтэй!” хэмээсэн байх бөгөөд  хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдэл жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Мөн тус төрлийн гэмт хэрэгт холбогдогч нь улам залуужих буюу гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдийг байгаар сонгон цагаан тахлыг улам дэлгэрүүлж буй нь өнөөгийн бидний нийгмийн бас нэгэн эмгэнэл болоод байна.


Жүжигчин Б.Цэцэг: Нэршил нь муухай ч бэлтэй айлын хүүхдүүд, өндөр төлбөртэй…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.