Эрчүүдийг өөртөө татдаг бүсгүйчүүдийн заль

24

Хайртай залуугаа өөртөө татах, өөрийн болгохын тулд бүсгүйчүүд заримдаа маш зоригтой алхамуудыг хийдэг. Өөрийн хүсээгүй зүйлийг хүртэл хийх нь бий. Гэвч ихэнх бүсгүйчүүдийг доор дурдсан 15 зүйлээр таалагдсан залуугаа өөрийн болгох, урхидах нь бий. Гэвч тэдний эдгээр зөн байдалд өөрийн эрхгүй дурлан хайлах эрчүүд ч маш олон юм. 
 
1.Гоёл чимэглэл 
Бүсгүй хүн бүр гоёл чимэглэл, тэр дундаа маш чамин аксессуарт дуртай байдаг. Энэ нь тэднийг тодотгох бас нэгэн чухал зүйл юм. Эрчүүдийн хувьд ч гэсэн бүсгүйчүүдийн харц булаам гоёл нь тэдний анхаарлыг эрхгүй татдаг байна. Тиймээс  ч бүсгүйчүүд болзоонд явахдаа өнгөлөг, гоёмсог зүүлт, бугуйвч, ээмэг зэргийг зүүх нь элбэг.
2.Өндөр өсгийт 
Эмэгтэй хүнийг харц ялдам, дур булаам харагдуулдаг чухал зүйлсийн нэг бол өндөр өсгийт билээ. Өнөө үед өнгө загвараасаа шалтгаалаад маш олон төрлийн өндөр өсгийтүүд худалдаалагдах болсон. Ямар ч эр хүн өндөр өсгийт өмссөн сайхан бүсгүйгээс харцаа салгаж чаддаггүй. Өндөр өсгийт нь бүсгүйчүүдийн хөлийг нарийхан, урт илүү сайхан харагдуулдаг. Өөрт тохирсон өсгийтэй дэгжин гутлыг өмсөх нь таны өөртөө итгэх итгэлийг илүүтэй бадраадаг юм.
3.Бүүдгэр гэрэл 
Харанхуй, лааны бүүдгэр гэрэлд ямар ч эмэгтэй хүн, үнэхээр сайхан харагддаг. Тиймдээ ч бүсгүйчүүд лааны гэрэлд хайрттайгаа оройн зоог барихыг хүсдэг. Энэ нь хосуудын харилцааг илүү романтик, халуухан болгодог бөгөөд бүсгүйчүүд ийг ч гэсэн илүү чөлөөтэй, биеэ барихгүй байхад тусладаг ажээ. Тиймээс ч кино театр, ресторан, кафе зэргүүд сүүмгэр бүдэг гэрэлтэй байх нь олонтаа.
4.Биеийн өнгө 
Эр хүн бүрийн бүсгүйчүүдийг таашаах, харах мэдрэмж нь өөр байдаг. Зарим нь Солонгос, Япон, Хятад бүсгүйчүүдийн адил цагаан, цэвэрхэн арьсанд дуртай бол, Европ, Америк бүсгүйчүүдийнх шиг бор, алтлаг өнгөнд дурлах нь ч бий. Цагаан, өөгүй цэвэрхэн арьс нь ихэвчлэн илүү хүүхэд шиг, өхөөрдөм мэдрэмжийг төрүүлж, бор шаргал арьс нь халуухан, дур булаам мэдрэмжийг төрүүлдэг байна. Тиймээс бүсгүйчүүд арьсаа жигд борлуулах, наранд шарах сонирхолтой байдаг.
5.Тачаангуй дотуур хувцас 
Дотуур хувцас бол бүсгүйчүүдийг илүү дур булаам, гайхалтай харагдуулахад чухал нөлөөг үзүүлдэг. Ялангуяа торгомсог, торон оруулгатай байхад эрчүүд илүү дуртай байдаг. Хамгийн гол нь тухайн бүсгүйн биед таарсан, эвтэйхэн байх нь чухал билээ.
6.Шаргал үс 
Барууны орнуудад бүсгүйчүүдийг шаргал, долгионтой үстэй байхад эрчүүд илүү дуртай байдаг бол, Азийн орнуудад бараан, хүрэн бор үсийг илүүтэй таашаадаг.  Тиймдээ ч зарим бүсгүйчүүд төрөлхийн хүрэн бор үсээ, цайвар шаргал болгон будуулах нь элбэг юм.  Гэхдээ үсний өнгө, нүдний хоёр ижил өнгөтэй байх нь илүү зохимжтой учир, үсээ хэт цайвар болгохдоо анхаарах нь зүйтэй.
7.Нарны шил 
Зун цаг айлчлан ирж, охид бүсгүйчүүд саравчтай малгай, нарны шилээ зүүж, түүгээрээ гоёх нь элбэг боллоо. Өөрийн нүүрний хэлбэр, царай төрхөөсөө шалтгаалаад шилээ зөв сонгон зүүх нь тухайн хүнийг маш донжтой, загварлаг харагдуулдаг. Хамгийн гол нь шил зүүхдээ хөмсгөө тодруулан, хэлбэрээ зөв гаргах нь таныг улам үзэсгэлэнтэй харагдуулна.
8.Хөхний даруулга 
Хөхний даруулга нь эмэгтэй хүн бүрийн хамгийн дотны анд билээ. Учир нь зөв, биед эвтэйхэн загварлаг хөхөвч, бүсгүйчүүдийг илүү дур булаам, үзэсгэлэнтэй харагдуулдаг.  Харин эрчүүдийн хувьд хөхний даруулга нь бүсгүйчүүдийн хөхийг гоё харагдуулдаг, шаардлагагүй бол хатуулга, даруулгагүй, торон байхад илүү дуртай.
9.Үсний засалт 
Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүсийн царай төрхийг тодотгох, сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол яалтчгүй үс шүү дээ. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд урт сайхан үс эрчүүдийн анхаарлыг эрхгүй татдаг. Харин богино үс тэднийг улам өхөөрдөм, аль эсвэл хүчирхэг харагдуулж чадна. Тиймээс ч бүсгүйчүүдий үс зүсэндээ илүүтэй анхаарал хандуулдаг юм.
10.Ариун цэвэр 
Хичнээн сайхан бүсгүй байсан хувийн ариун цэвэр муутай, өөртөө арчаагүй бол тэр хэзээ ч эрчүүдийн анхаарлыг татаж чадахгүй юм. Эр хүн юун түрүүнд бүсгүй хүнийг маш сайхан үнэртэй, гоё инээмсэглэдэг байхад дурладаг. Тиймээс ч элдэв таагүй үнэр, биеийн илүүдэл үс зэрэг нь бусдад таагүй сэтгэгдлийг төрүүлдэг байна.
 
11.Найзуудын төлөвлөгөө 
Бүсгүй хүн хайртай залуу эсвэл, таалагдсан эрээ өөрийн болгох, татахын тулд шаардлагатай бүхнийг туршиж үзэхэд бэлэн гэнэн хүмүүс юм. Тиймдээ ч үнэхээр өөрт нь таалагдсан бол юу ч хийхэд бэлэн гэсэн үг юм. Энэ бүхнийг хийхэд тэдний галзуу сайн найзууд хэрэгтэй шүү дээ. Магадгүй та ч гэсэн хайртай бүсгүйнхээ арганд ийнхүү орж байсныг үгүйсгэхгүй юм.
12.Хувцаслалт 
Эмэгтэй хүн бүр цаанаасаа ялдам, хайр татам өр зөөлөн хүмүүс байдаг. Харин загварлаг, сайхан хувцсыг өмссөнөөр, илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй болдог гэхэд болно. Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг шүү дээ. Түүний адил үнэхээр сайхан дэгжин хувцасласан бүсгүйд эрчүүд өөрийн эрхгүй татагддаг юм.
13.Нүүр будалт 
Сүүлийн үед нүүр будалт урлаг болтлоо хөгжөөд байна. Хичнээн өөрийн байдалдаа сэтгэл дундуур байлаа гэхэд нүүр будгийн тусламжтай гоо төгөлдөр бүсгүй болон хувирч байна шүү дээ. Нүүрээ зөв сайхан будсанаар бүсгүйчүүд илүү өөртөө итгэлтэй, зоригтой болдог гэхэд болно. Тиймээс ч бүсгүй хүнийг нүүр будаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Хичнээн нүүрээ буддаггүй эмэгтэй ч хөнгөн будалтыг хийдэг юм.
14.Сайхан харилцаа 
Зарим эрчүүд бүсгүй хүнийг их зантай, биеэ тоосон гэх мэтээр таагүй ханддаг. Харин эсрэгээрээ маш чөлөөтэй, биеэ даасан хөгжилтэй зан нь эрчүүдийг соронзон адил татдаг. Учир нь тэдгээр бүсгүйчүүдтэй ярилцаж, хамтдаа байхад үнэхээр амар сайхан болоод тэр шүү дээ.

Эх сурвалж http://www.info.mn


Эрчүүдийг өөртөө татдаг бүсгүйчүүдийн заль
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex