Victoria’s secret-н загвар өмсөгч Gigi Hadid-тай танилц

30
Түүний жинхэнэ нэрийг Jelena Noura Hadid гэдэг. Тэрээр 1995 оны 4-р сарын 23-нд төрсөн, одоо 23 настай загвар өмсөгч, модел юм. Хадидын загварын гараа маш эрт эхэлсэн юм. Тэрээр 2 настай байхдаа  “Baby Guess”-тэй хамтарч байжээ. 2015 оны 12 сард  тэрээр “Victoria`s Secret”-ийн тайзнаа найз Кендал Женнерийн хамтаар гарсан юм.  2014 онд Hadid Models.com-д жагссан “Top 50 Models”-д  жагсаж, түүний амжилтын гараа эхэлсэн юм.
Хадид  үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Мохам Хадид болон загвар өмсөгч  Йоланда Хадид нарын ууган охин болон мэндэлж, Лос Анжелест төрж өссөн. Түүний ээж нь Голландын уугуул Америк, аав нь Палестин-америк хүн юм.  Хадид хоёр дүүтэй, дүү Белла,  дүү Анвари нар юм.
2013 онд Хадид Малибугийн ахлах сургуулийг төгссөн бөгөөд тэнд ахлах сургуулийн волейболын багийн ахлагч байжээ. Ахлах сургуулиа төгссөнийхээ дараа Нью-Йорк хотод суралцаж, загварын ажилдаа анхаарлаа төвлөрүүлжээ. Hadid 2013 оны намар эхлэн Нью-Йоркийн их сургуульд “Гэмт хэргийн сэтгэл судлал” чиглэлээр суралцсан бөгөөд тэр үеэс л загварын карьертаа анхаарч эхэлжээ.
2 настай байснаасаа хойш 2011 онд дахин загварын ертөнцөд буцаж ирлээ.  2012 онд Guess компаний нүүр царай болж гурван кампанит ажилд гарын үсэг зуржээ. Нью-Йорк хот руу нүүсэнээр 2013 онд IMG-ийн загварт гарын үсэг зурж, Хадид Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон нь түүнийг олонд таниулсан юм.
Түүний дараа CR загварын хувцасны сэтгүүлийн нүүрэн дээр хамгийн сайхан  загварын даашинз өмсөн гарсан юм.  Тэр 2014 онд Galore сэтгүүл болон Carine Roitfeld-ийн CR Fashion Book-ийн нүүрэн дээр гарч байсан юм. 2014 оны 11 сараас “IMG Model Management”- тэй хамтран ажиллаж эхэлжээ.Одоогоор VMAN, Elle, Grazia, Cleo, Voque, Sports llustrated, V зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимэж Vercace, Chanel, Elie Saab, Tommy Hilfiger, Fenty, Puma, Isabel Marant зэрэг олон брендүүдтэй хамтран ажиллаад байна.
Хадид 2015 оны сүүлээр англи дуучин Зэйн Маликтэй болзож эхэлсэн. Hadid Zayn-ийн “Pillowtalk” дууны клипэнд тоглосон байдаг. Тэд Vogue-ийн 2017 оны наймдугаар сард хамтдаа гарч байсан юм.  Malik, Hadid нар нь Vogue-ийн нүүрэн дээр гарч байгаа гурав дахь хосууд болсон юм.
Р. Цолмон

Victoria’s secret-н загвар өмсөгч Gigi Hadid-тай танилц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.