ДУУЧИН ТЕМПО: ҮЕЭС ҮЕД САЙХАН БҮСГҮЙЧҮҮД ДУУН ДЭЭР МӨНХӨРДӨГ ШД

33

“Mixx” хамтлагийн дуучин Темпо болон жүжигчин Шүүдэрцэцэг нарын харилцаа одоог хүртэл шуугиан тарьсан хэвээр л. Нэгэн цагт дуучны карьераасаа илүүтэй хайр сэтгэлээ нэгт тавьж байсан Темпо уран бүтээлийн ажилдаа эрчимтэй ороод буй. Хайрт бүсгүйдээ зориулан гаргасан “Шүүдэрхэн” хэмээх дуунаасаа хойш гаргасан эхний уран бүтээл нь “Ex calling” байсан нь олны анхаарлыг ихэд татсан. Шүүдэрхэн хэмээн хайрт бүсгүйгээ магтан дуулах болсон шалтгаанаа тэрээр “Манай хүн өөрөө хэлж байсан юм. Чи нэг л их дуулж муулдаг, нэг л их дуу муу гээд.

 

Чаддаг юм бол надад нэг дуу зориулаад гаргачих гээд тоглоомоор хэлсэн юм. Тэр нь надад мессеж өгсөн. Ер нь бол үеэс үед сайхан бүсгүйчүүд дуун дээр мөнхөрдөг ш д. Дуу маань яг л миний сэтгэл, үнэхээр үнэн хайртай.

Тийм болохоор тэрийгээ хүмүүст мэдрүүлье, харуулъя, гэхдээ давхар тэр хүнд дуу зориулаад, тэр хүнийг дуун дээр мөнхөлье гэсэн л санаа байсан” хэмээсэн байна. Харин “Ex calling” дуугаа Шүүдэрцэцэгт зориулаагүй хэмээсэн бөгөөд хайр сэтгэл хөөцөлдөхөөс илүүтэй уран бүтээлдээ түлхүү анхаарахаар шийдсэн Тэмпо олны сайшаалыг ихэд хүртээд буй ажээ.


ДУУЧИН ТЕМПО: ҮЕЭС ҮЕД САЙХАН БҮСГҮЙЧҮҮД ДУУН ДЭЭР МӨНХӨРДӨГ ШД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.