25-ны агт араа ургахад бидний биед юу тохиолддог вэ?

shude

Нас бие гүйцсэн хүнд 32 шүд байх ёстой ба эдгээр 32 шүд тэнцүү хоёр хуваагдаж дээд болон доод гэж нэрлэгдэх ба доод шүд нь эрүүнд, дээд шүд нь хоншоор ясанд гүн сууж байрлана. Шүд болгон өөрийн өвөрмөц үүрэгтэй. Уг үүргээсээ хамааран хэлбэр, хэмжээ, суулт, зуулт нь харилцан адилгүй байдаг. Шүд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш тун удалгүй үүсэж эхлэх бөгөөд ойролцоогоор 20 нас хүртэл үргэлжилдэг. Ихэнх хүмүүст 32 шүд ургаж гүйцсэнээс хойш 25-ны агт араа гэж ургадаг. Тэгвэл 25-ны агт араа гэж юу болох, ургах үед хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

25-ны агт араа гэж юу вэ?

Шүдний мэргэжлийн салбарынхан 25-ны агт арааг гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим нэг хүний хувьд агт араа шүд нь огт анзаарагдахгүй ургадаг бол ихэнх хүмүүст энэ шүд нь ургах үедээ өвдөлт, таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий. Энэ шүд нь ихэнхдээ 17-21 насанд шүдэлдэг ба агт араа шүд нь зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нар түүний үүргийг одоогоор тодорхойлоогүй байгаа аж.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ. Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд яагаачгүй эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас орчин үеийн хүний эрүүний хэмжээ жижиг болж агт араа шүд ургах орон зай байхгүй болсон гэж үзэж байна.

Агт араа ургахад хүний биед юу болдог вэ?
агт араа өвдөх

Энэ үед шүд гүйцэн буйл зузаарсан байх тул нэмж ургасан шүд буйлыг аажмаар цоолон гарах гэж өвдөлт үүсгэдэг байна. Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролттой хавсран явагддаг. Агт араа шүдний эрт цооролт нь шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэйгээс байнга дутуу угаагдсанаас болж үүсдэг. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатангиршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.


25-ны агт араа ургахад бидний биед юу тохиолддог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.