Бүсгүйчүүдэд: Толинд хар даа, ямар харагдаж байна

2
Нүүр будалтын хамгийн гол зүйл нь зөв хэсгээ тодруулж, зөв хэсгээ сүүдэрлүүлж бүдэгрүүлэхэд оршдог. Ялангуяа ихэнх монгол эмэгтэйчүүдийн маань шанаа өргөн, нүд жартгар. Ийм асуудалтай бүсгүйчүүд маань нүүр будалтаараа төрхөндөө өөрчлөлт хийгээд үзээрэй. 
Нүүр будалтаа зөв хийснээр сэтгэл санаа, хандлага чинь ч өөрчлөгдөх болно. Гараараа будахад будаг жигд түрхэгдэггүй сул талтай, харин багсаар будахад бага хэмжээгээр их талбайг цэвэрхэн, гоёмсог будаж болно. 
 
1. Будгийн хэрэгслээ зөв сонгох 
Багс хэрэглэж заншаарай. Энэ нь будалтыг натурал бөгөөд цэвэрхэн харагдуулахад хамгийн чухал. Сүүдэрлүүлэх аргын тусламжтайгаар нүүрийг нарийхан харагдуулахад ташуу ирмэгтэй хацар өнгөлөгчний багс болон нүдний хөвсгөр багс байх хэрэгтэй шүү.
2. Зөв өнгөө сонгох 
Бүүдгэр бор /matte brown/ өнгө болон, борлуулагч / bronzer/ ийм будалтад хамгийн сонгодог сонголт нь болдог. Гялтгар будаг хэрэглэх хэрэггүй.
3. Хамраа өндөрсгөх 
Хамраа өндөрсгөх нь будалтын чухал хэсгүүдийн нэг. Нүдний хөвсгөр багсандаа бүүдгэр бор будгаа түрхээд хамрын хоёр хажуу талд түрхэж өгөөрэй. Хамрынхаа нурууг цайвар өнгөөр бага зэрэг будах эсвэл зориулалтын хамар өндөрсгөгчөөр зурж өгч болно. Ер нь бол хамраа илүү өндөр бөгөөд нарийхан харагдуулах хэрэгтэй.
4. Тодруулагч / highlighter /авч хэрэглээрэй. 
Зөв хэсгүүдээ тодруулснаар огт өөр харагдах ба нүүр будалтын хувьсгал л гэсэн үг. Арьсныхаа өнгөнөөс арай цайварыг сонгоод дух, хөмсөгний голоор, зовхины яс, нүднийхээ болон, эрүүн доогуураа тодруулаарай. Толинд хар даа. Ямар харагдаж байна?

Эх сурвалж http://www.info.mn


Бүсгүйчүүдэд: Толинд хар даа, ямар харагдаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.