“ХXX-HIP HOP trap Party”-аар үе үеийн хип хопчид чуулна

4d07b076ddac0c22997cd55fd0a967bc

Энэ зуны задгай талбайн хамгийн сүүлчийн хаалтын шоу тоглолт болоход хэдхэн үлдлээ Монголын үе үеийн ХИП ХОП хамтлаг дуучид 8-р сарын 31-ний орой Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгдэж “Ххх-HIP HOP trap Party” нэртэй хэзээ ч мартагдахааргүй НҮСЭР шоу партиг хийх гэж байна. Ирээгүй нь харамсаж, ирсэн нь дуу хөгжмийн нүргээнд жинхэнэ эрх чөлөөг мэдрэх болно. Сонирхуулахад энэ зуны задгай талбайн ХААЛТЫН ШОУ тоглолтонд Монголын ХИП ХОП хөгжим сонирхогчид нэгдэж ХИТ болсон дуугаараа сонсогч таны чихийг баярлуулахаар бэлтгэл ажилдаа аль хэдийнэ орсон гэнэ шүү. ШОУ Партинд Ice Top, Digital, Хар Тас, Дайн Ба Энх, Мон Та Реп, Big Gee, Tsetse Мөнхийн Реп, Desant, Opozit, Jacool, Flash, Outlaw, Wolfizm, Ginjin, Lil Thug-E, Хулан, Thunder, Mrs.M, Don Dior, Metune, FLA, Хатхур Зу, RatAbuZz, LOI4IXCOH, Squally Boyz, Roockie, G Loc, Pacrap, Gurvel, Яг түүншиг ЦООМОО,+17 Цогтоо& Цэрэн, Hip Hop DJ Zaya, Hip Hop DJ Gezeg зэрэг үе үеийн хамгийн шилдэг Репперүүд оролцож Төв Цэнгэлдэхийн зүлэг Ногоон дэвжээг халцартал доргионо. Тасалбарыг ticket.mn-ээс захиалан хүргүүлэн авах боломжтой.


“ХXX-HIP HOP trap Party”-аар үе үеийн хип хопчид чуулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.