AIM4R” продакшны үүсгэн байгуулагч, “AIM4R dance studio”-гийн захирал Т.Саруултөгс буюу Төөгөөг түүнийг танихгүй хүн ч цөөхөн болоо биз ээ. Өөрийн хийж буй үйлдэл, үйл хэргээрээ олон нийтэд мэдрүүлж, үеийн залуусаа гудамжны бүжигтэй танилцуулж яваа энэ залуу анх Авьяаслаг монголчууд шоунд оролцож байхдаа эхнэр хүүхдээ ил гарган олны өмнө танилцуулж байсан билээ. Тэгвэл өдгөө Боловсролын сайд асан Л.Гантөмөрийн охин Г.Ганзаяатай хайрын романс хэлхсэн бөгөөд цаг ямагт хамт байгаа зургаа инстаграм хуудаснаа хийх аж. Л.Гантөмөр сайд асан өмнө нь амьдрал зохиож байсан гудамжны бүжигчнийг хүргэнээ болгодог болов уу яадаг бол.
Эх сурвалж: Paparatsi.mn