Жастин Бибер нь Хэйли Балдуинтай сүй тавьснаас хойш олон нийт Селена Гомесийн сэтгэл санааны байдлыг мэдэхийг маш ихээр хүсэх болсон. Гэвч дуучин бүсгүй одоог хүртэл энэ талаар ам нээгээгүй байгаа. Тэгвэл нэгэн хэвлэлд хэрвээ Бибер Хэйлитэй албан ёсоор гэрлэвэл Гомес сэтгэл санааны бүрэн уналтад орох болно гэжээ.
Өнгөрсөн сард Жастин, Хэйли нар сүй тавьсан талаараа хорвоогоор нэг гайхуулж орхиход Селена сэтгэл хөдлөлөө маш сайн дарж байсан билээ. Харин түүнд ойр нэгэн эх сурвалж дуучин бүсгүй энэ мэдээг сонсоод үйл явдал маш хурдан болсонд цочирдсон гэдгийг хэлжээ. Мөн өөр нэгэн эх сурвалж экс хосууд өдгөө өөр өөрсдийн замаар яваа бөгөөд хэдэн сарын турш огт харилцаагүй гэдгийг баталсан юм.
Их мэдэгчдийн хэлж буйгаар Селена Жастиныг өөр бүсгүйтэй гэрлүүлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд зөвхөн өөрөө л дуучин залуутай хамтдаа энэ амьдралаа элээнэ хэмээн итгэж суугаа гэнэ. “Селена хурим битгий болоосой гэж чимээгүй, нууцхан хүсэж, залбирч байгаа. Тэр Жастинтай хамт байхдаа хамгийн ихээр аз жаргалтай байсан. Тэрээр үргэлж Жастины цорын ганц гэрлэх бүсгүй нь байхыг хүсдэг. Хэйли биш. Гомес Хэйли, Бибер хоёрыг гэрлэчихвий гэхээс үхтлээ айж байгаа. Хэрвээ ийм юм болвол тэр сэтгэл санааны бүрэн уналтад орох болно” гэж тэрээр ярьсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn