Ерөнхий сайд асан Сү.Батболд таван хүүхэдтэй. Гэхдээ ууган хүү Б.Баттүшиг нь анхны гэргий Баттуяагаас гарсан, удаах хүү Б.Самади нь Х.Отгонтуяа хатагтайн анхны нөхрийн хүүхэд. Ерээд онд залуухан С.Батболд, Х.Отгонтуяа хоёр, нэг нэг хүүхэдтэй хамтын амьдралаа зохиож байсан гэдэг. Тэд гэрлэснээсээ хойш гурван хүүхэдтэй болсон. Сү.Батболд, Х.Отгонтуяа хоёрын анхны охиныг нь Бадмаа гэдэг. Америкт Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр сурч төгссөн хөөрхөн бор охин бий. Б.Бадмааг харсан хүмүүс ээжийгээ өвчсөн юм шиг дуурайсан гэлцдэг гэсэн шүү.
Сү.Батболдын том охин нь Бостоны их сургуульд хамт суралцдаг залуутай үерхээд уджээ. Монголын тэргүүн баян, бас Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүний ууган охин энгийн нэг залуутай дотносохгүй нь тодорхой. Сү.Батболдын охин Бадмаагийн найз залуу багагүй нь чинээлэг айлын хүү, Бадмаагийн ах Самадигийн сайн найз гэнэ.
Эх сурвалж: Paparatsi.mn