Bigbang хамтлагийн дуучин Taeyang-ийн тухай

9-111505-1261418804

Taeyang гэр бүлээ тэжээхийн тулд арван гуравхан настай байхдаа ажил хийж мөнгө олдог байжээ. Учир нь тухайн үед Солонгос улс эдийн засгийн хүнд хямралтай байсан тул гэр бүл нь ам бүлээ тэжээх ямар ч бололцоогүй байв. Илүү их мөнгө олохын тулд гэрээ түр орхин явах шийдвэр гаргасан нь мөрөөдлөө биелүүлэх эхний алхам болжээ.

Сөүлд очсоныхоо дараахан тэрээр нэгэн интертайментийн шалгаруулалтад орсон байна. Түүнд хип хоп дүрд тоглох боломж олдсон ба энэ нь түүний ирээдүйн рэп карьерийн эхлэл байсан байх.

Тэяан /Taeyang/ : “Би хүүхэд байх үеэсээ л дуу хөгжимд дурласан. Гэвч би ичимхий зангаасаа болоод өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж чаддаггүй байв. Дөрөвдүгээр ангид ороод жүжгийн академид явж эхэлсэн. Гэр бүл маань санхүүгийн асуудалтай байсан тул би авга эгчийнх рүүгээ нүүж үеэлүүдтэйгээ хамт академид явах болсон ”

Анх түүнд хип хоп дүрд тоглох үед тухайн интертайментэд дуучнаар бэлтгэл хийх хүсэл төрсөн байна. Ингээд тэрээр YG интертайментийн захиралд хүсэлтээ гаргажээ. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх амаргүй байсан ч тэрээр нотлон харуулахын тулд бичлэг хийн үзүүлж чадвараа харуулсан байна. Түүний хүсэл сонирхолыг үнэлэн захирал нь зөвшөөрчээ.

Тэяан маш хүнд хэцүү нөхцөлийг даван туулж, өнөөдрийн байгаа өндөрлөгт хүрэх гэж өдөр бүрийг шургуу хөдөлмөрлөж өнгөрүүлдэг байв. Тэр гэр бүлээ үргэлж  нэгдүгээрт тавьдаг. Энэ нь Форбес сэтгүүлийн 2017 оны шилдэг нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад ороход ч бас нөлөөлсөн байх. Мөн 2016 онд түүний жилийн орлого 30 сая ам.долларт хүрч дэлхийн топ баян одуудын нэгээр шалгарч байв.

Түүний жинхэнэ нэрийг Dong Young-bae (Солонгосоор: 동영배), 1988 оны 5р сарын 18нд төрсөн. Тэрээр өөрийн Taeyang гэх тайзны нээрээр илүү алдартай (Солонгосоор: 태양, нэр нь Sun гэсэн утгатай) эсвэл Sol.  Зургаан жилийн дараах дуу хоолой болон бүжгийн бэлтгэлийн эцэст тэрээр 2006 онд Солонгосын алдарт хамтлаг болох Big Bang-ын нэгэн хэсэг болон дэбютээ хийсэн.

Тэрээр 2008 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд “Rise” (2014) нэртэй цомгоороо Billboard World Albums Chart-ыг тэргүүлж, Billboard 200 жагсаалтад 112-р байранд жагсаж, америкийн хөгжмийн зах зээлд асар өндөр амжилт үзүүлж байсан юм. Түүгээр ч барахгүй Billboard сэтгүүл түүнийг “Маш ховор K-Pop, R&B од” хэмээн тодорхойлсон байдаг. Одоогийн байдлаар Тэян гурав дах цомог дээрээ ажиллаж байгааг түүний харьяалагддаг YG Entertainment албан ёсоор мэдэгдсэн. Тэян мөн ирэх долоодугаар сарын 8-9 хооронд Япон улсад бие даасан тоглолтоо хийх болно.


Bigbang хамтлагийн дуучин Taeyang-ийн тухай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex