Хэдхэн хоногийн өмнө гэр бүлээ баталж, айл гэр болсон цуутай хуримын эзэд болох Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нарын өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан хуримын СЮРПРИЗ-аа задаллаа. Тодруулбал тэд ирсэн зочдоосоо хуримын бэлгэнд дурсгалын зүйлс авалгүйгээр саяхан үүсгэн байгуулсан Баттүшиг & Цэлмүүн санд хандив өргөхийг хүсчээ. Сангийн гол зорилго боловсрол, эрүүл мэндийн салбарт тус дэм болох гэнэ. Тус сангийн хамгийн анхны ажил нярайн тасагт шаардлагатай зүйлсээр тусална гэсэн байна. Дээдсийн хүрээллийн хуримлагч хосуудын дунд шинэ тренд бий болгож, нийгэм рүүгээ чиглэсэн сайн үйлсийн санг эхлүүлсэн залуу хосдоо мянга мянга хорвоод мэндлэх үрсийн өмнөөс аз жаргал хүсье.
https://paparatsi.mn/mcn