Супермодель Синди Кроуфордын охин 16 настай Кайя Гербер орчин үеийн хамгийн эрэлттэй моделиудын нэг болсон билээ. Охин “Chanel”-ийн гүйцэтгэх захирал Карл Лагерфельдтэй хамтран коллекци гаргажээ. KARL LAGERFELD X KAIA коллекци нь ирэх сарын дундуур худалдаанд гарах гэнэ. Тэд хувцас, гутал, цүнх, нарны шил зэрэг нийт 68 төрлийн эд зүйлийг гаргажээ.
Кайя Гербер нь “Chanel”, “Valentino”, “Saint Laurent”, “Marc Jacobs”, “Moschino”, “Burberry” зэрэг дэлхийд алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг билээ.
О.Саша