Баясгалантай хүн бусдыг соронзон шиг татаж байдаг… Үнэндээ хүн өөрөө амьдрах дуртай байдгаараа бусдыг өөртөө татаж байдаг. Анх хосууд танилцахдаа бие биендээ амьдралд хэр дур сонирхолтой вэ гэдгээ гайхуулан харуулж бие биенээ аль болох хөгжөөх гэж оролддогоороо бие биенийхээ сэтгэлийг татдаг. Гэвч та өнөөдөр хэн нэгний сэтгэлийг татаж чадахгүй байгаа нь өөрөө амьдралд дурлаж чадахгүй байгаатай холбоотой.
Хэн өөрийнхөө амьдралд баяр баясгалангүй байна тэр үүнийхээ төлөө хорсч, амьдралыг ямар нэг утга учиртай болгож чаддагүйдээ гутарч байснаас ерөөсөө амьдралыг эвдэн сүйтгэгч байх нь дээр гэж үздэг. Ингээд л өөрийгөө ч үгүйсгэж, бусдыг ч үгүйсгэж, эргэн тойронд байгаа бүх зүйлээ дургүйлхэж шүүмжлэж эхэлдэг байна.