Таргалалт хүн төрөлхтний нэлээд хэсгийнх нь хувьд томоохон асуудал болоод буй өнөө цагт хориотой хүнсний бүтээгдэхүүн нь идэхэд тохиромжтойгоосоо хамаагүй их байгааг та бид мэднэ. Идэх уух зүйл олдохоо болих нь хэмээн зарим хүн бухимддаг. Гэхдээ санаа бүү зов. Одоо танд танилцуулах хүнсний бүтээгдэхүүн бол хоолны дэглэм баримталдаг, турахаар хичээж буй хүмүүсийн хааяа ч болов идэхийг хүсдэг амттанууд юм. Хамгийн сонирхолтой нь эдгээр амттан таргалуулдаггүй гэвэл та итгэх үү. Ингээд таргалуулдаггүй 10 амттан юу болохыг танд танилцуулъя.

1Хатаасан жимс
Жагсаалтын хамгийн хялбараас нь эхэлье. Бид хүүхэд байхдаа хатаасан жимс багагүй иддэг байсан шүү дээ. Гэхдээ орчин үед үүнийг калори багатай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулахаа мартсан бололтой. Үүний зэрэгцээ хатаасан жимс хамгийн түгээмэл амттаны нэг бөгөөд бие махбодид “өөхний нөлөө” үзүүлэх боломжгүй гэдгиг судлаачид тогтоожээ.

2Мармелад
Энэ амттан нь жимсний нухаш зэрэг байгалийн гаралтай орц найрлагаас бүрддэг тул хүний биед маш ашигтай. Бие махбодид хортой бодисын эсрэг үйлчилгээтэй пектин болон агар-агар хэмээх бодисыг агуулдаг төдийгүй гэдэс цэвэрлэж, ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг. Байгалийн мармелад нь бодисын солилцоог хэвийн болгоход тусалдаг. Гэхдээ мэдээж хэтрүүлэн хэрэглэхгүй бол шүү дээ.

3Халва
Энэхүү амттан нь наранцэцгийн үр болон кунжут, мөн самартай байдаг. Халва үйлдвэрлэгчид зөгийн бал болон элсэн чихэр хольж үүнийг хийдэг. Гэхдээ хамгийн зөв орцтой халва бол зөгийн бал дээр үндэслэн хийсэн нь ажээ.
Байгалийн халва нь эрдэс бодисоор баялаг, хүний биед хамгийн чухал уураг агуулдаг учир эрүүл амьдралын хэв маягт тохирсон амттан юм.
Гэхдээ үүнийг оройн цагаар хэрэглэх нь тохиромжгүй гэж зөвлөдөг. Байгалийн гаралтай халва тогтмол хэрэглэх нь цусны эргэлтийг сайжруулж, ингэснээр арьс гэрэлтсэн сайхан болдог.

4Шоколад
Энэ бол гашуун, цэвэр хар шоколад юм. 60-70 хувийн какао агуулсан цэвэр хар шоколад хүний биед ашигтайг эрдэмтэд хэлдэг. Энэ амттан даралт тогтворжуулж, хоол боловсруулах системийг сайжруулдаг ажээ. Мөн хар шоколад нь хорт хавдар, чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг гэдгийг та мэдэх үү.

5Зефир
Энэхүү амттан нь хүний биед ашигтай төдийгүй, эрүүл амьдралын хэв маягт нийцсэн хүнсний бүтээгдэхүүн юм. Тухайлбал, хүний бие дэх хүнд металлуудыг зайлуулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

6Безе
Энэ бол өндөг, элсэн чихэр, нимбэг, цагаан цуу, тос найрлагад нь орсон нэг төрлийн амттан юм. Үүнийг мерингү (meringue) ч гэж бас нэрлэдэг. Франц, Швейцарь, Италид ихээхэн алдартай. Энэхүү амттаныг өглөөний цайндаа өндөгний оронд хэрэглэж болно гэж үздэг. Гайхалтай нь энэ бүтээгдэхүүн уураг, элсэн чихрийн агууламж маш багатайн дээр калорийн хэмжээ ч мөн бага гэнэ.

7Цэлцэгнүүр
Желли буюу цэлцэгнүүр гэртээ өөрийн гараар хийхэд тохиромжтой амттан. Та үүнийг жимсний жүүс болон жимстэй хольж хийх боломжтой. Дэлгүүрээс авсан желли буюу цэлцэгнүүрт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй орц найрлага орсон байдаг.
Байгалийн гаралтай цэлцэгнүүр нь олон давуу талтай давуу төдийгүй дотор эрхтэнүүдэд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Гэхдээ мэдээж хэтрүүлэн хэрэглэвэл мэдээж жин нэмэх нь ойлгомжтой.

8Мөхөөлдөс
Мөхөөлдөс бол хамгийн түгээмэл амттануудын нэг. Харин байгалийн гаралтай, калори багатай бүтээгдэхүүнүүд найрлагад нь орсон бол таныг жин хаяхад тусална. Тиймээс гэртээ, өөрийн дуртай жимсээрээ зайрмаг хийхийг танд зөвлөж байна.

9Смүүти
Эрүүл хоолны дэглэм баримталж байгаа хүмүүс смүүти хэрхэн хийдгийг маш сайн мэддэг болсон байх. Дэлхий дээр смүүтиний маш олон гайхамшигтай жор байдаг аж. Та ч бас дуртай жимсээ холиод өөрийн нэрийн смүүти гарган авч болно шүү.

10Гурилан бүтээгдэхүүн
Итгэмээргүй сонсогдож байгаа ч энэ бол үнэн. Гэрийн нөхцөлд хийсэн гурилан бүтээгдэхүүн таргалалтад нөлөө үзүүлэх нь бага гэнэ. Гэхдээ эрүүл мэндэд хортой маргариний оронд орцонд нь цөцгийн тос, элсэн чихрийн оронд зөгийн бал хийхийг зөвлөж байна. Мөн амттан хийхийн өмнө цагаан гурилаа бүхэл үрийн гурилтай 1:1-ийн харьцаатай хольж хийгээрэй. Мөн нарийн боов, бялуу зэрэг амттанаа кремээр бус жимсээр чимбэл калори багатай болдог аж.
