Гэрлэхээсээ өмнө асуух 13 чухал асуулт

11_500x500
Ичимхий байдал, сониуч зан, эсвэл романтик харилцаа, хүсэл тачаал, сэтгэл хөдлөл гээд олон зүйл дээр тулгуурлан хосууд нэг нэгнээсээ гэрлэлтийн өмнө хариуг нь сонсох ёстой чухал асуултуудыг асууж чаддаггүй байна.
 
Хамтын амьдрал, үерхлийн үе дээр хосууд бие биенээ танин мэдэхийн тулд асууж болох маш олон асуулт байдаг. Гэхдээ үнэн хэрэг дээрээ бидний ихэнх нь хамгийн чухал зүйлсийг асуудаггүй байна.
 
“Гэрлэлтээс өмнө бүх асуудлаа шийдэхгүй бол тэр бүхэнтэйгээ гэрлэсэн хойноо зууралдах болно” гэж хосуудын харилцаа холбооны асуудлыг судалдаг профессор Роберт Шука хэлсэн байдаг.
 
Дараах энгийн бас заримдаа эвгүй санагдаж болох асуултууд хосуудад оройтохоос нь өмнө нууцаа задалж, шударга яриа өрнүүлэхэд туслах болно.
 
1. Танай гэр бүлийнхэн асуудлыг тайвнаар хэлэлцдэг үү? Эсвэл санал зөрөлдөн чимээгүй болцгоож, бүр нэг нэгэн рүүгээ таваг чулуудах үе гарч байсан уу?
Хамтын харилцааны ололт амжилт өөр өөр талууд хэрхэн зохицож байгаагаас хамаардаг. Бид бүгдээрээ өөр өөр гэр бүлийн нөлөөн дор өсөж хүмүүжсэн учир энэ асуулт таны хамтрагч эцэг, эхийнхээ зөрчилдөөний хэв маягийг дуурайх уу эсвэл түүнээс зайлсхийх үү гэдгийг мэдэхэд тань туслах болно.
2. Хоёулаа хүүхэдтэй болох уу? Хэрэв болбол чи живхийг нь сольж байх уу?
Гэрлэхээсээ өмнө хосууд хүүхэдтэй болмоор байгаа эсэхээ сайн ярилцаж, ойлголцсон байх хэрэгтэй. Хэдэн хүүхэдтэй болмоор байна? Яг ямар шалтгааны улмаас хүүхэдтэй болмоор байна? Бас эцэг эхийн үүрэг хариуцлагыг хэрхэн төсөөлж байна вэ? гэдэг их чухал. Жирэмслэхээсээ өмнө төрөлтийг хянах аргуудын тухай ч мөн ярилцах нь чухал юм гэж дотно харилцаа, гэрлэлтийн зөвлөгч, эмч Марти Клэйн зөвлөжээ.
3. Бидний өмнөх харилцааны туршлагууд бидэнд сайнаар нөлөөлөх үү, эсвэл саад болох уу?
Үндэсний Гэрлэлтийн Төслийн удирдах ажилтан Брэдфорд Вилкокс гэрлэлтээс өмнө олон “ноцтой харилцаа”-тай байх нь гэр бүл салалт болон гэрлэлтийн бат бөх байдлыг эрсдэлд оруулах магадлалтай байдаг гэж үзжээ. Хүмүүс хамтрагчийнхаа өнгөрсөн амьдралын тухай тодорхой ярилцахаас зайлсхийж, мөн тодорхой хэмжээнд түүний өнгөрснийг шүүмжлэх эсвэл хардах тохиолдол гардаг. “Гэхдээ уг харилцан яриаг өрнүүлэх гол шалтгаан нь нөгөө хүнийхээ өнгөрсөн амьдралыг ойлгож, хүлээн авч, одоо байгаагаар нь хайрлах юм” гэж Вилкокс эмч хэлжээ.
4. Шашин хэр чухал вэ?
Өөр өөр шашин шүтлэгтэй хоёр хүн нийлбэл хэн хэн нь өөрийн шашныг цааш хадгалан үлдэхийг хүсэх үү? Хоёр өөр шашинтай хүмүүсийн хүүхэд шашны зөрчилдөөнд орох үе байдаг. Тийм учраас хүүхдэд шашны ямар боловсрол олгох, яаж зохицуулах, шашны тэмдэглэлт өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх зэргийг эртнээс ярих нь зүйтэй.
5. Миний өр зээл чиний ч бас өр зээл байх уу?
Санхүүгийн бие даасан байдлын тухай үзэл бодол, цаашдын зардал, орлогыг хэрхэн зохицуулах талаар зайлшгүй ярилцах хэрэгтэй. Өр зээлийн асуудал ч мөн маш чухал юм. Хэрэв та болон таны хамтрагчийн орлого ихээхэн зөрүүтэй байдаг бол үүнд асуудал гарч магадгүй юм. Маш олон хосууд ийм асуудлаас болж муудалцдаг. Тийм ч учраас орлого, зарлага болон бусад санхүүгийн асуудлыг эртнээс ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх нь зүйтэй.
6. Машин, буйдан, гутал зэргийн юунд нь мөнгөө зарцуулах вэ?
Гэр бүлийн хосууд санхүүгийн боломжоо мэддэг, түүндээ тааруулж, ирээдүйгээ бодсон хөрөнгө оруулалт хийдэг. Мөн энэ тал дээр ихээхэн санал нийлдэг байх хэрэгтэй. Ноён Герцийн хэлснээр машин худалдан авах нь маш гайхалтай сонголт юм. Хосууд мөн энэ асуултыг өөр аливаа нэг зүйлээр орлуулан асууж ч болох юм.
7. Чамгүйгээр өөр зүйлийг хийхийг минь чи ойлгож, тэвчиж чадах уу?
Гэрлэж буй хосуудын ихэнх нь гэрлэсэн хойноо ч хувийн орон зай, тодорхой хэмжээний эрх чөлөө зэргийг авч үлдэнэ хэмээн найддаг. Ямар нэгэн хобби, найз нөхөдтэйгээ уулзах уулзалт зэргийг ганцаараа л хийхийг хүсэж магадгүй бөгөөд үүнээс болж таны хайртай хүнд орхигдсон мэт мэдрэмж төрж магадгүй юм. Мөн хосууд “хувийн орон зай” гэдгийг өөр өөр утгаар ойлгодог байх талтай тул энэ тухайд маш сайн ярилцах нь зүйтэй.
8. Бид бие биенийхээ эцэг, эхтэй сэтгэл хангалуун харилцаатай байж чаддаг уу?
Хадмын талынхантайгаа тааламжгүй харилцаатай ч гэсэн хосууд хоорондоо бат бөх харилцаатай бол энэ тийм ч том асуудал биш гэж харилцааны мэргэжилтэн Роберт Шука цохон тэмдэглэжээ. Гэхдээ эхнэр эсвэл нөхөр тань эцэг, эхтэйгээ асуудлаа шийдэж чадахгүй бол харилцааны ямар нэгэн асуудал гарч болзошгүй. Пирсон эмч эцэг, эхийн хоорондын болон тэдэнтэй харьцах байдал харилцааны ирээдүйн хэв маягийг тодорхойлох, зарим талаараа сайнаар нөлөөлж, зарим талаараа муугаар нөлөөлөх магадлалтайг хэлсэн байна. Тиймээс та уг харилцааны тухай асуудлыг заавал хоорондоо ярилцах хэрэгтэй.
9. Чамд секс хэр чухал вэ?
Өнөө үед хосууд бие биедээ цаашид сексийн хувьд татагдсан хэвээр байна гэдэг төсөөлөл нь урьд өмнөхөөс илүү их болсон байна. Эрүүл, бат бөх харилцаа нь хосуудын дотно харилцааны тухай бодол, мэдрэмж мөн тэр тухай үзэл бодол дээр ихээхэн тулгуурладаг. Жишээ нь хоёул сэтгэл хангалуун байхын тулд дотно харилцааны зарим зүйл дээр хэлэлцэж, тохиролцох шаардлагатай болдог.
10. Бусадтай сээтгэнэхэд хэмжээ хязгаар гэж бий юу? Порно үздэг байх нь энгийн үзэгдэл үү?
Др.Клэйний хэлснээр хосууд сээтгэнэл, порно дүрс бичлэг зэргийн тухай бодол, санаагаа заавал хуваалцдаг байх ёстой аж. Нэг нэгнийхээ бодол санааг хүлээн зөвшөөрч, түүнд тулгуурлан яавал зохих, юуг өөрчлөх, ямар хил хязгаар тогтоож, нэгнийхээ сэтгэлийг сэвтээхгүй байх зэрэг дээр хосууд анхаарах нь харилцаа бат бөх байх бас нэгэн үндэс. Хосууд ийм сэдвийн тухай эхэн үед ярилцаж чаддаггүй, ярилцахаас санаа зовдог учир зарим харилцаа, хамтын амьдрал цааш үргэлжлэхэд хүндрэлтэй болж, хурцадмал байдалд хүрдэг байна.
11. “Хайртай” гэдгээ хэлэх бүх арга замыг чи мэдэх үү?
Гари Чапмены “Хайрын таван хэл” гэх номонд хайртайгаа илэрхийлэх нь гэрлэлтийг бат бөх байлгадаг гол зүйл гэдгийг тайлбарлажээ. Хатагтай Мартинез гэр бүл болсон хосуудад хайраа илэрхийлэх таван арга замыг зааж өгдөг. Дэмжлэг, хамт өнгөрүүлэх цаг, бэлэг хүлээн авах, анхаарал халамж тавих болон энхрийлэл. Тэрээр хосуудыг энэ таван зүйлийн хамгийн чухлаас нь эхлэн жагсаан бичиж, хоорондоо ярилцахыг хүсдэг. Ингэснээр таны хайртай хүнд юу нь илүү чухал санагдаж байгаа болон бусад зүйлсийн тухай санал солилцох боломж гарч ирэх юм.
12. Чи миний юуг илүүтэй биширч хүндэлдэг вэ? Бас миний ямар зан байдал дургүйг чинь хүргэдэг вэ?
Нью-Йоркийн Ёс суртахууны соёлын нийгэмлэгийн тэргүүн Энн Клаенсен, “Хосууд хоёр дахь асуултыг тийм ч их анхаарч үздэггүй. Хамгийн гол нь гэрлэлт гэдэг бол амьдралаа холбож буйн нэр юм” гэсэн байна. Хосууд ямагт сайн сайхан зүйлээ харж амьдрахгүй, бэрхшээл, муу муухай талууд зөндөө гарч ирэх болно. Тийм учраас эртнээс нэг нэгнийхээ дутагдлыг болон сайхан талуудыг анзаарч, ярилцаж, засах тал дээр анхаарах нь зөв.
13. Одоогоос арван жилийн дараа өөрсдийгөө ямраар төсөөлж байна?
Энэ бол харилцааны цаашдын зорилго, мөн хийж бүтээх сэдлийг агуулсан гол асуулт юм. Нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрч, цаашид хэрхэн хамтдаа урагшлах вэ гэдгээ төлөвлөх нь харилцаанд тулгарах эрсдэлийг бууруулдаг.

Эх сурвалж http://www.info.mn


Гэрлэхээсээ өмнө асуух 13 чухал асуулт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex