Эдгээр аргуудаас ганцханыг нь л найдвартай мөрддөг болчихвол чи аажим аажмаар залхуу зан чинь арилж байгааг мэдрэх болно. Учир нь чи залхуурахгүй байх нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг мэдэрч, өөрийгөө ялан дийлнэ. Эрч хүчтэй, үр бүтээлтэй өдрүүдийн төлөө!
1. Snooze дээр дарахыг хориглоно
Энэ бол олон бүсгүйд байдаг зуршил. Сэрүүлгээ яг цагт нь тавьдаг мөртлөө, snooze дээр нь дарсаар байгаад наад зах нь 30 минутын дараа босдог. “Дахиад 5-хан минут” гэж өөрийгөө хуурдаг зуршлаа боль, анхны дуугаралтаар нь л юу ч бодолгүйгээр шууд бос чсур. Үнэндээ 5 минут илүү унтлаа гээд ядаргаа чинь тайлагдахгүй, ямар ч ялгаагүй гэдгийг чи ойлгоно.
2. Жижиг ч хамаагүй зүйл хий
Цаг агаар муухай байх нь залхуураад хэвтэх шалтгаан биш шүү! Ямар ч үед жижиг ч хамаагүй зүйл хийж, өөрийгөө хөдөлгөж бай. Гэрээ цэвэрлэх, эсвэл хажуугийн дэлгүүр ороод ирэх мэтээр өөрийгөө зүгээр суухад “зөвшөөрөл олгохгүй” байвал чи сул цагуудыг ч гэсэн ямар нэг зүйлд ашиглах нь хичнээн сайхан гэдгийг мэдэрнэ.
3. Дасгал хий
Ерөөсөө дасгал хиймээргүй, биеэ хөдөлгөмөөргүй үе байдаг. Гэхдээ ийм мэдрэмж төрсөөр байхад хүртэл өөрийгөө хүчлээд 10 миунт гүйсний дараа, 10 удаа суниасны дараа залхуурал чинь өчүүхэн байсныг ойлгоно! Дасгал хийдэг зуршлыг өөртөө бий болгож, амьдралынхаа хэв маяг болгох гэж оролдоорой!
4. Facebook-ээ хаа
Компьютергүй газарт ч, гадуур салхилж байхдаа ч юм л бол Facebook руу ордог зуршилтай болчихсон уу? Хэдхэн хоног FB-гээ хаачихвал энэ хооронд ямар их юм амжуулж байгаагаа хараад чи лав гайхна даа. FB- орсон хүн тэр чигтээ өөр юу ч хийлгүй дэлгэц ширтээд суучихдаг, тиймээс энэ нь залхуурлын гол шалтгаануудын нэг болдог юм. 3 хоног энэ сүлжээнээс өөрийгөө таслаад юу болохыг хар!
5. Хийх ажлын жагсаалт гарга
Орой бүр маргаашийнхаа хийх ажлын жагсаалтыг биччихээд унтаж бай! Энэ бол залхуурдаа давах сонгодог арга! Мөн өөрийнхөө хийж дуусгасан ажлуудаа чагтлах тоолонд өдөр бүр ихийг амжуулж чадна гэдгээ мэдэрч, урам зориг ордог. Гэхдээ нэг өдөрт 5-аас олон чухал ажил жагсаах хэрэггүй, угаасаа амжихгүй.
6. Энгийн ажлуудыг тэр дор нь хийдэг зуршилтай бол
Хувцсаа угаахаа үргэлж л хойшлуулдаг уу? Гэрээ цэвэрлэхийг ч бас? Иймэрхүү энгийн, нэг их цаг хүч шаардахгүй ажлуудыг санасан даруйдаа гүйцээгээд сурчихвал чи гайхамшигтай өөрчлөлтийг мэдэрнэ! Жижиг сажиг ажлуудыг бушуухан гүйцээчихээд илүү чухал зүйлдээ анхаарлаа хандуулцгаая.
7. Өөрийнхөө талаарх үзэл бодлыг өөрчил
Хүн өөрийгөө ямар хүн гэж бодно, яг тийм л байдаг. Чи өөрийгөө залхуу хэмээн бодож түүндээ итгэх юм бол ихэнхдээ залхуурсаар байгаад л таарна. Тиймээс өөрийгөө эрч хүчтэй, ихийг хийж бүтээх насан дээрээ яваа хэмээн бодож сур.
Чи залхуурлаа даван туулахын тулд ямар аргыг хэрэглэдэг вэ? Найзуудтайгаа хуваалцаарай.