10 хүртэлхи насны хүүхэддээ заавал хийж өгөх ХАМГИЙН ТЭЖЭЭЛЛЭГ 20 хоол

Baby being fed

Хүүхдийн бие улирал ирэх тусам өөрчлөгдөн өсч байдаг тул зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодисууд хэрэгтэй байдаг. Хавар, намар, өвлийн улиралд хүүхдэдээ үргэлж тэжээллэг, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хийж өгч өсөлт хөгжил, биеийн онцлогыг нь дэмжиж байх хэрэгтэй байдаг. Ингээд аав, ээжүүдээ бяцхан үрсдээ зайлшгүй хэрэгтэй доорх хоолуудыг хийж өгч заншаарай. Ингээд бор хоолонд орсноос эхлээд 10 хүртэлх насны хүүхдийн хоолнуудыг сонирхоорой.

1. Хүүхдийн өсөлт, хөгжилд тустай ногооны зутан шөл

– Нүдэн дээр өсч торних бяцхан үрсдээ та бид сайн сайхныг хүсч эрүүл саруул орчинд, эрүүл зөв хооллолтоор зөв бие бялдартай иргэн болгон өсгөх нь хамгийн эхний үүрэг билээ. Тиймээс хүүхдийн биеийн өсөлт хөгжил, амин дэм, эрдэс бодисоор хангах ногооны зутан шөлийг хэрхэн хийх жорыг заавал сураарай. Хүүхдийн бие өхөөрдөм жижиг байдаг ч тэрхэн бие дотор маш олон тооны өсөлт бойжилт, өөрчлөлтүүд явагдаж байдаг байна. Тиймээс хүүхдийн бие организмын уг хэрэгцээ шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангахын тулд дараах зутан шөлийг хийж өгөх нь нэн тустай. Энэхүү зутан шөлийг хийхэд та ганцхан жор, хэдхэн орцонд баригдах хэрэггүй. Нэн тэргүүнд лууван, брокколи, эрдэнэ шиш, вандуй, хулуу, ногоон сонгино, сармис, майлз, мөөг гэсэн үндсэн ногоонуудыг угааж цэвэрлээд хальслаад жижиглэн хэрчинэ.

2. 1 ой 4-6 сартай хүүхдийн хоолны жор

– Хүүхдийн эрүүл хоолны жор үргэлжилсээр л. Та хүүхдээ багаас нь эрүүл хооллож, амьдралын зөв хэвшилтэй хүн болгож өсгөе гэвэл манай сайтын хүүхдийн хоолны жоруудыг сураарай.

3. Нэг ой 6-8 сартай хүүхдийн нэмэлт тэжээл

– Хаврын урт өдрүүд ирэхийн зэрэгцээ таны хүүхэд нэг ой 6 сартай гарантай бол үндсэн хоол хүнснээс нь гадна уураг, шим тэжээл ихтэй нэмэлт хоол, тэжээл шаардлагатай. Энэхүү тэжээлийг гэрийн нөхцөлд хэрхэн нөхөх жорыг эцэг, эхчүүддээ хүргэж байна.

4. 12-18 сартай хүүхдийн хоол

– Тэжээллэг жигнэмэг -Энэ насны хүүхдийн бие организм илүү эрчимтэй, хөдөлгөөнтэй болсон байдаг тул тэр чинээгээрээ амин дэм, эрдэслэг бодистой хүнс нэхэх нь бий. Тиймээс та хүүхдэдээ үндсэн хоолноос нь гадна тэжээллэг, амин дэмтэй хавчуурга хоол өгч байя гэвэл энэхүү амтат жигнэмэгний жорыг сурах нь зүйтэй.

5.  8-10 сартай хүүхдийн хоол

– Вандуйны нухаштай бин – Монголынхоо бяцхан иргэддээ зориулан хоолны жорын арвин сантай болохыг бид зорьж байгаа. Тиймээс таны хүүхдэд шаардлагатай, амин дэмээр баялаг төдийгүй нас, биеийн онцлогт нь тохирсон тэжээллэг хоол хийх жоруудыг үргэлж хүргэх болно.

6. 6-8 сартай хүүхдэд хамгийн хурдан хийж өгөх хоол

– Та 6-8 сартай хүүхэдтэй юу? Тэгвэл ямар нэгэн тохиолдлоор яарч сандарсан үед хүүхдээ хэрхэн амархан, хурдан бөгөөд хамгийн тэжээллэг аргаар хооллох тухай бяцхан жор задлая. Энэ бол гадил жимс.

7. 10-12 сартай хүүхдийн хоолны жор

– Алимтай тахианы бөмбөлөг – Монголын бяцхан иргэддээ зориулан манай сайт хүүхдийн хоолны цуврал жор хүргэж байгаа билээ. Энэ удаад бас нэгэн амттай жор орууллаа.

8. 5-7 сартай хүүхдэд – Лууван, алимны амтат нухаш

– Манай сайт бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, чийрэг өсөлтөнд зориулж үргэлж эрүүл, тэжээллэг амтат хүүхдийн хоолны жоруудыг хүргэж байх болно.

9. Луувантай бор гурилан талх

– Орчин үед хүмүүс хүүхэд, гэр бүлийнхээ хэрэглээнд эрүүл, шингэц сайтай, байгалийн гаралтай хүсний бүтээгдэхүүн, хоол хүнсийг өдөр тутмын хэрэглээндээ сонгож эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг болжээ. Тиймээс цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, хоол боловсруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах зэргээр эрүүл мэндэд нэн тустай бор гурил, луувангийн талхыг хэрхэн хийдэг жорыг та бүхэндээ хүргэж байна.

10. Тахианы мах, ногоо, будааны нухаш – 6-8 сартай хүүхдэд зориулав

– Хэрвээ таны бяцхан үр бор хоолонд орсон бол тэжээллэг, амин дэм, эрдэс бодисоор арвин эрүүл хоол өгөх хэрэгтэй. Тиймээс 6-8 сартай хүүхдийн өдөр тутмын үндсэн хоол болгож хийж өгөхөд тохиромжтой тэжээллэг нэгэн хоолны жорыг орууллаа.

11. Өндөг, гадил жимстэй бин – Эрүүл тэжээллэг өглөөний цай

– Бяцхан үрсдээ эрүүл тэжээллэг атлаа салахын аргагүй зөөлөн сайхан амттай өглөөний цай бэлтгэж өгөхийг гэрийн эзэгтэй бүр л боддог шүү дээ. Тэгвэл өндөг, гадил жимстэй зөөлөн сайхан амттай, эрүүл, амин дэмээр баялаг бин хийж сураарай.

12. Сүүний амтлаг зутан

– Цагаан хоолны төрөл бөгөөд мах оролцуулахгүй, харин гурилаар өтгөрүүлж, шар тос нэмж илчлэгийг нь сайжруулж, элсэн чихэр хийж амтлаг болгосон хүүхдэд нэн тэжээллэг.

13. Гурвалжин будаатай амтат хуурга

– Эрүүл мэнд, зөв хооллолтыг эрхэмлэж ходоод гэдсээ анхаардаг бол энэхүү хоолны жор танд зайлшгүй хэрэгтэй. Орц найрлага багатай ч салахын аргагүй сайхан амттай шүү.

14. Алим, гадил жимсний смүүти

– хүүхдийн амны цангаа тайлахаас гадна олон төрлийн амин дэмтэй.

15. Ногоотой шөл

–  Мах огт ороогүй, олон төрлийн ногоотой шөл нь хүүхдийн биеийн өсөлт хжөгжилд тэжээллэг, өег бас амин дэм, тэжээлээр баялаг байдаг юм шүү.

16. Ногоон хулууны зутан болон нухашыг хэрхэн хийдэг вэ?

– Манай сайтын байнгын хэрэглэгчдин хүсэлтийн дагуу ногоон хулууг ашиглан зутан шөл бөгөөд нухаш хэрхэн хийх жорыг дэлгэрэнгүй оруулж байна. Мөн хүүхдийн хоол тэжээл болгон хэрэглэхэд онцгой тохиромжтой.

17. Шар хулууны нухаш олон төрлийн ашигтай

– Шар хулууны нухаш таны биед маш олон төрлийн ач тустай бөгөөд А, С, К витаминуудыг агуулж нярай хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний нүдний хараа сайжруулж, арьсны зөөлөн чийглэг байдлыг хангаж, шүд, ясны бэхжилтыг сайжруулж, тархины үйл ажиллагааг тэтгэж, хүүхдийн биеийн өсөлт хөгжлийг түргэсгэж дэмждэг.

18. Овъёосоор хамгийн амархан, амттай бялуу хийж болдог

– Эрүүл мэндэд олон талын ач тус, эрдэс бодистой овъёосыг ашиглан амтат бялуу хийх амархан жорыг сураад эрүүл мэндэд тустай, таргалуулдаггүй бялуу хийж сураарай.

19. Хүүхдийн эрүүл мэндэд тустай лууван, майлзны зутан

– Энэхүү зутан нь хүүхдийн эрүүл мэндэд онцгой сайн. Лууван хүүхдийн нүдний харааг сайжруулж, харах эрхтэнүүдийг өв тэгш хөгжүүлдэг бол майлз олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг. Хүүхэд гэлтгүй эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг том хүн ч хийж идэж болно.

20. Маамуу обэнто

– Энэхүү хоол нь япон ээжүүдийн хүүхдүүдээ хичээл цэцэрлэгтээ явахад нь зориулж хамгийн хөөрхнөөр бэлтгэж өгдөг хоол юм. Хүүхдэд хоол идэх зуршлийг нь бий болгож өгдөг болохоор эзэгтэй, ээжүүд та нар хүссэн хэлбэр дүрсээр хийх боломжтойгоос гадна иддэггүй хүнсний ногоог нь хүртэл хөөрхөн хэлбэрт оруулаад өгч болох юм.


10 хүртэлхи насны хүүхэддээ заавал хийж өгөх ХАМГИЙН ТЭЖЭЭЛЛЭГ 20 хоол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.