Эмэгтэй хүнийг хүндлэх соёлд суралцъя

8edf94d6b657afda68fe155d0d65d763

Хүн эхийнхээ хэвлийд бий болсон цагаасаа ээжийгээ хайрлаж, энхрийлэн эмэгтэй хүний утга учир юу болохыг мэддэг гэдэг.

Эмэгтэй хүн эмзэг бас маш олон гайхалтай зүйлсийн мөн чанар байдаг учир өөрийн ээж, эгч, охин дүү шигээ  бусад эмэгтэйчүүдийг хайрлаж, хүндэтгэж, байхыг эрэгтэй хүн бүрд багаас нь хэлж, зааж, сургадаг. Гэвч хаанаас төрснөө мартчихсан, бүдүүлэг, зэрлэг, балмад авирладаг эрчүүд олон гэхэд хэлсдэхгүй. Эмэгтэй хүнийг гомдоох,  биед нь гар хүрэх цаашлаад аймшигт гэмт хэргүүд үйлдэгсэд ч байна. Эдгээр хүмүүс бол ухамсрын доройтол, тархи мэдрэлийн хувьд эрүүл бус байж болох юм.

Харин эрүүл саруул залуус нь энгийн үйлдэлд эмэгтэй хүнийг хүндэлдэг соёлтой болмоор байна! Олон нийтийн газар нимгэн хувцастай явж байхад нь хоргоох, эвгүй байдалд оруулах, элдвээр дуудах, ус цацах, өдөж хоргоох, эмэгтэй хүнийг өөрөөсөө дорд үзэх гэх мэт олон асуудал хаа сайгүй зарим залуус одоо ч гаргасаар байх юм.

Эдгээр үйлдлүүдийг гаргадаггүй юмаа гэхэд эхлээд эмэгтэй хүнтэй мэндэлж сурах, зам тавьж өгөх, хаалга түрүүлж онгойлгох  гээд олон энгийн хүндлэл, соёлд залуучууд нийтээрээ суралцахыг уриалъя. Улс орны хөгжил, цэцэглэлтэд иргэдийн хоорондын харилцаа, хүндлэл, хувийн соёл маш их хамааралтай байдаг гэдгийг олон өндөр хөгжилтэй орны залуусаас харж болно. Соёлтой хотын, боловсон залуус байцгаая!


Эмэгтэй хүнийг хүндлэх соёлд суралцъя
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.