Холимог арьсыг хэрхэн арчлах нь зүйтэй вэ?

4f8383e5e5e1f9c58f7d8343b772501f

Хамгийн учир нь олддоггүй арьс бол холимог арьс. Хэвийн, хуурай, тослог арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүд холимог арьсны нэг хэсэгт эерэгээр нөлөөлж болох ч нөгөө хэсгийг нь хуурайшуулах юм уу үрэвсүүлэх хандлагатай байдаг. Тиймээс энэ “тэнцвэргүй” арьсыг “тэнцвэржүүлэх”-ийн тулд чи юу хийх шаардлагатай вэ?

Холимог арьсыг зөвхөн хуурай хацар, тослог Т-бүсээр төсөөлж болохгүй Хүмүүс холимог арьсыг зөвхөн энэ хоёроор хязгаарлаж боддог. Гэвч олон төрлийн холимог арьс байж болно. Үүнд:
• Тослог Т-бүс, хуурай хацар
• Хуурай арьс, зарим хэсгээрээ улаан тууралттай
• Батгатай хэсэг, хуурай хэвийн арьс
• Хэвийн болон экземагаар өвчилсөн арьс
Холимог арьсны төрөл болгон тус тусдаа өөр арчилгаа шаарддаг.

Холимог арьсыг цэвэрлэх нь
Холимог арьсанд гелэн цэвэрлэгч хэрэгтэй гэж үздэг. Гэвч зарим гелен хэлбэрийн цэвэрлэгч эмзэг бөгөөд холимог арьсыг цочроож орхидог. Нөгөө талаар кремэн цэвэрлэгч нь үрэвсэлтэй арьсыг зөөлнөөр цэвэрлэж чадах ч, тослогийг хянахад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Мөн ямар ч төрлийн арьсыг гуужуулж, үхсэн эд эсийг нь унагаж байх хэрэгтэй. Зөөлнөөр илүүдэл тосыг арилгаж, үхэжсэн эсийг гуужуулдаг цэвэрлэгч төгс хэлбэр юм.

• Термал цэвэрлэгчид. Ийм төрлийн цэвэрлэгч нь арьсыг гуужуулагч бөөрөнхий микросферүүдийг агуулдаг. Харин термал үйлчилгээ нь нүхийг цэвэрлэж, бохирыг арилган арьсыг зөөлөн, цэвэрхэн хэвээр нь үлдээдэг.

• Сульфатгүй хөөсөн цэвэрлэгч. Сульфат нь эмзэг арьсыг загатнуулж, улайлгаж мэднэ. Тиймээс сульфат агуулаагүй хөөсөн цэвэрлэгчийг сонгож болно.

• Гел/тосон цвээрлэгч. “Хүйтэн тос” гэж нэрлэж болохоор гел, тосны холимог бүтэцтэй цэвэрлэгч нь арьсанд чийгшил өгөхийнхөө хажуугаар тослогийг цэвэрлэдэг.

Холимог арьсыг чийгшүүлэх нь:
Холимог арьстай хүмүүс арьсныхаа өөр төрлийн хэсэг бүрт өөр чийгшүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Хуурай хэсэгт зөөлрүүлэгч бодис /emmolient/-оор баялаг чийгшүүлэгч хэрэгтэй. Эмзэг арьстай хэсэгтээ элдэв анхилам үнэргүй, энгийн тос түрхвэл зохино. Холимог арьсанд тохирсон төгс бүтээгдэхүүн байхгүй. Харин хоёроос гурван төрлийн бүтээгдэхүүн хольж, юм уу сөөлжилж хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Нэг төрлийн бүтээгдэхүүнийг 7 хоног хэрэглээд арьс чинь ямар хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглаарай.


Холимог арьсыг хэрхэн арчлах нь зүйтэй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.