Нэрт дуучин Жастин Тимберлэйк өөрийн жүжигчин эхнэр Жессика Бил болон хүүтэйгээ хамт Европоор аялж яваа аж. Амралтынхаа үеэр авахуулсан гэрэл зургуудаа Жастин цахим сүлжээнд хуваалцсан байна. Тэд гэр бүлээрээ Европын хэд хэдэн улс, орнуудад амрах агаад Нидерландад удахгүй Жастины нүсэр тоглолт болох юм.
Гэр бүлээрээ унадаг дугуй түрээсэлж аваад Амстердам хотын захаар зугаалсан аж. Мөн далайн эргээр явган алхжээ. 2007 оны хавар Жастин жүжигчин Жессика Билтэй үерхэж эхэлсэн билээ. 2011 онд тэд хэсэг хугацаанд хоёр тийш болсон ч хэдэн сарын дараа дурлалт хос эвлэрсэн бөгөөд 2012 оны намар Италид хуримаа хийсэн билээ. 2015 оны хавар тэд хүүтэй болсон юм.
Эх сурвалж www.wikimon.mn