Ямарваа улс орны язгууртан, тэргүүн хатагтай нар тухайн улсынхаа нүүр царай болж байдаг тул ямагт олны анхаарлын төвд амьдардаг. Тэдний юу өмсөж, зүүж, үсээ хэрхэн янзлуулж, юу ярьж байгааг хэвлэл мэдээллийнхэн ямагт чих тавин анзаардаг. Мэдээж хэрэг тэдний ил задгай усны хувцас өмссөн зургууд олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа бөөн сенсаац тарьдаг билээ. Тиймээс бид дэлхийн улс орнуудын тэргүүн хатагтай болон угсаа гаралтай язгууртан бүсгүйчүүдийн хагас нүцгэн байгаа зургуудыг хүргэж байна.

1Хунтайж Харригийн эхнэр Меган Мэркл
Хунтайж Харригийн (Harry) эхнэр Меган Мэркл (Megan Markle) өөрийн биеийн галбираа хадгалахын тулд тусгай дэглэм барьж өдөр бүр йогоор хичээллэдэг гэнэ.

2Каролина гүнж
Монакогийн эзэн хаан III Реньегийн том охин Каролина гүнж чөлөөт цагаа далайн эрэгт амарч өнгөрүүлэх дуртай.

3Шведийн гүнж Мадлен
Гүнж Мадлен (Madeleine) бол Швед улсын хатан хааны хоёр дахь охин юм. Гэсэн хэдий ч тэр Шведийн хатан хааны сэнтийг залгамжлах хүмүүсийн долдугаарт бичигддэг. Гүнж хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрүүлдэг.

4Шведийн ханхүү Карл Филиппийн эхнэр София
Шведийн ханхүү Карл Филипп (Carl Philip)-тэй гэрлэхээсээ өмнө София (Sofia) загвар өмсөгч байжээ. Тэрбээр одоо хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг хариуцан ажилладаг болсон юм.

5Мария-Олимпия гүнж
Дани, Грекийн гүнж Мария-Олимпия (Maria-Olympia) өөрийн усны хувцастай зургаа олон нийтийн сүлжээнд тавих дуртай.

6Шарлен гүнж
Монакогийн хунтайж II Альберт (Albert II)-ийн гэргий Шарлен (Charlene) гүнж 2000 оны Австралийн олимпод оролцож байсан мэргэжлийн усанд сэлэгч юм.

7Шарлотт Касираги гүнж
Монакогийн хунтайж II Альбертийн дүү Монакогийн гүнж Шарлотт Касираги (Charlotte Casiraghi) нь алдарт жүжигчин Грэйс Келлигийн (Grace Kelly) ач охин юм. Тэрээр “Above” сэтгүүлийн редактороор ажилладаг юм.

8Стефания гүнж
Монакогийн хунтайж II Альбертийн эгч Стефания (Stéphanie) гүнж өмнө нь загвар өмсөгч байсан бөгөөд өдгөө НҮБ-ын энх тайвны элч хэмээх эрхэм үүрэг хүлээх болжээ.

9Ангела Меркел
Германы канцлер Ангела Меркел (Angela Merkel)-ийг Италид амарч байхад нь энэ зургийг авчээ.

10Ираны хатан хаан Сорайя Исфандияри
Цагтаа Ираны хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин гэгдэж байсан Сорайя Исфандияри (Soraya Esfandiary) 1951 онд Ираны сүүлчийн шейх Мохаммед Реза Пехлеви (Mohammad Reza Pahlavi)-гийн хатан болж байжээ. Гэвч Сорайя Исфандияри хүүхэд төрүүлж чадаагүйгээс болоод хосууд 1958 онд салсан юм.

11Хроватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй Ерөнхийлөгч гэгддэг Хорватын төрийн тэргүүн Колинда Грабар-Китарович (Kolinda Grabar-Kitarović) 50 настай гэхэд итгэмээргүй залуу харагддаг.

12Беатрис Борромео гүнж
Монакогийн хунтайж II Альбертийн бага хүү Пьер Касираги (Pierre Casiraghi) 2015 онд алдартай сэтгүүлч, язгууртан Беатрис Борромей (Beatrice Borromeo)-той гэрлэжээ. Гэрлэхээсээ өмнө бүсгүй “Chanel”-ийн нүүр царай болж байсан гэдэг.

13Беатрис гүнж
Хатан хаан II Элизабетийн ач охин Беатрис (Beatrice) гүнж олны өмнө төдийлөн гарах дургүй.

14Кейт Миддлтон
Английн хан хүү Уильям (William) Кейт Миддлтон (Kate Middleton) нар 2006 онд гэрлэлтээ батлуулахаасаа өмнө Испанийн Ибиза арал дээр амарч байхад энэ зургийг авчээ. Хэвлэлийнхэн Кейтийн биеийн галбирыг тэр үеэс хойш одоо ч магтсаар байдаг гэсэн шүү.

15Хиллари Клинтон
АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон (Hillary Clinton) нөхөр Билл Клинтон (Bill Clinton)-ы хамт Хавайн аралд амарч байгаа нь.

16Милания Трамп
Америкийн тэргүүн хатагтай нөхөртэйгөө гэрлэхээс өмнө загвар өмсөгч байсныг хүн бүр мэдэх биз ээ. Тэрбээр залуу насныхаа зургуудыг одоо хүртэл олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцдаг гэнэ шүү.

17Хатан хаан II Элизабет
Английн хатан хаан II Элизабет (Elizabeth II) 15 настайдаа өсвөрийн усанд сэлэлтийн аврага болж байжээ.
