‘‘Азийн Хатан Хаан” Г.Оюунгэрэл эх орорндоо ирж амарч байгаа бөгөөд өнгөрсөн жилийн “Гоёл” наадмыг өнжиж мөн христийн шашинтай гэдгээ зарлаж шуугиан тариад авсан. БНСУ-д алдарт загвар зохион бүтээгч Андрей Ким агсаны үүсгэн байгуулсан их сургуульд суралцаж, агентлагт нь гэрээгээр загвар өмсч байгаа түүнийг мэргэжил нэгтнүүд нь дотуур хувцасны модельд байх бүх шаардлагыг хангасан гэдэг бол уулзаж ярилцсан сэтгүүлчид тун ухаалаг, хэрсүү, өөрийн гэсэн бодолтой бүсгүй гэдгийг хэлдэг юм билээ. МУ-ын ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд л ‘‘Эко констракшн’’-ы С.Нямдаваа нартай нэр холбогдож байсан.
Хувийн амьдралын тухайд одоо хүртэл ганц биеэр гунхаж яваа тэрээр өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай үерхдэг гэсэн яриаг батлах мэт Фэйсбүүк хуудсандаа “My love” гэсэн тайлбартайгаар хамт авахуулсан зургаа тавьж байсан ч эдгээр мэдээллийг мисс, загвар өмсөгч бүсгүй эх орондоо хөл тавьсан даруйдаа няцаасан юм.
www.shock.mn Б.Анир