Хайр хүссэн зүрхийг сэвтээж бүү гомдоо
Халамж нэхсэн сэтгэлийн итгэлийг нь бүү хугал
Хараагүй юм шиг хээв нэг дэргэдүүр нь өнгөрвөл
Хаа нэг өдөр чамд тийм зүйл ирж магадгүйг сана
Хэн нэгнийг үл тоочихоод өөрөө чи жаргахгүй
Хээлэн мяралзах урсгал хэзээд тасардаг юм шүү
Хэлж болохгүй үгээр бусдын бодлыг сийчвэл
Хэзээ нэгэн цагт хэлсэн үгэндээ бүдэрдэг юм
Хорон үгсийг чулуудвал явах замыг чинь хаана
Ховын чанартай зүйлс хүзүүг чинь боомилж мэднэ
Хогийн цэг дээр зөвхөн хаягдал байдаггүйг ухаарвал
Хойшдоо чиний ирээдүй хогийг ч алт болгоно шүү
Хулчгар зантай хүмүүн ардуур муулж суудаг юм
Хундаганы ёроолоос гаралгүй шавхруунд нь живдэг юм
Хуурч залилж амьдарлаа баллуурдах юм бол
Хутганы ир шиг хорвоо залгих гээд отож байгаа шүү
2017-10-03 нд