Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг түүх бүтээсээр байна

15361966005b907ff838bd9

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдөр Зүүн Азийн АШТ-ий эхний шатны 2 дахь тоглолтоо Гуамын эсрэг хийлээ.

Өмнөх тоглолтонд гайхалтай эргэн ирэлт хийж Умард Марианы Арлын шигшээ багийг 3:2-ын харьцаатай хожиж анхны оноогоо авсан. Энэ түүхэн үйл явдлаас ердөө 48 цагийн дараа Монголын Үндэсний эмэгтэй шигшээ түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг давлаа.

Манай шигшээ багийн хувьд өнөөдөр Гуамын шигшээ багийн эсрэг тоглож үндсэн цагт ширүүн өрсөлдөөн үзүүлсэн бөгөөд эцсийн мөчид О.Сарангарав хожлын гоолыг орууллаа. Ингэснээр манай шигшээ энэ хэсгийг 6 оноотой тэргүүлж эхэллээ.

Өнөөдөр манай багийн хаалгач Э.Цэнджав хаалгандаа гоол алдалгүй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн түүхэн дэх анхны хаалгаа хуурай манасан тоглолтыг үзүүлж, бүсгүйчүүд маань анхны олон улсын тэмцээндээ амжилт гаргаж чадлаа. Хэдий бүх багт дахин нэг тоглолт үлдсэн ч боломжит өрсөлдөгч Гуамын шигшээ багийг буулган авсанаар манай шигшээ эхний шатнаас шалгарч байгаа нь энэ юм.

Учир нь Гуамын шигшээ баг дараагийн тоглолтод ялалт байгуулж манай шигшээтэй оноо тэнцсэн ч дүрмийн дагуу хоорондын тоглолтоор ялагчийг тодруулах юм. Гэсэн ч дасгалжуулагч Ц.Ганболд “энэ шатыг хожлоор дуусгаж 100 хувийн амжилттай дуусгах хүсэлтэй байгаа” гэдгээ итгэл дүүрэн хэлж байлаа.


Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг түүх бүтээсээр байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex