Сексийн чадавхийг сонгино сармис, улаан вино сайжруулдаг гэнэ

couple-sex-1280

Эрт үеэс хүмүүс сонгино сармисны анагаах увдисын талаар мэддэг байсны сацуу сексийн чадавхийг сэргээдэг шидтэй хэмээн эрхэмлэн үздэг байжээ.
Баримтыг сөхвөл:
-Грекчүүд сармисыг үрийн шингэний гаргацыг сайжруулдаг, эр бэлгийн хүч, чадавхийг нэмэгдүүлдэг гэж үздэг байсан бөгөөд шинэхэн хосуудад сарын хугацаанд сармистай хоол идэхийг зөвлөдөг байсан аж. Нэг ёсны “сармисны бал cap” зохион байгуулдаг байжээ.
-Римчүүд сонгиныг “сул дорой” эрийг ч хүч оруулж, бэлгийн харьцаанд урин дууддаг шидэт гэж бишэрдэг байсан байна. Ялангуяа хагас сайн өдөр, хурьцал хийхийн өмнө сармис сонгиноор хачирласан зууш идэхийг эрчүүдэд зөвлөжээ.
-Өмнөд францчууд сармисыг “сексийн зэвсэг” гэж өнөө ч үздэг хэвээрээ. Эрт үед хааны ордонд хатагтай нарт үдийн хоолонд чихэрлэг болгож амталсан сармис өгдөг уламжлалтай байжээ.
-Сармис болон самар нь хатан хаан Екатерина Медичийн өдөр тутмын хоолны цэсэнд орж байсан нь санамсаргүй зүйл биш.
-Хатан хаан Марго нь нууц амрагууддаа сексийн допинг болгож улаан вино өгдөг уламжлалтай байв. Мөн сармисыг нунтаглаад улаан, цагаан винотой уудаг тусгай жорыг хатан хаан өөрөө ч хэрэглэдэг байж.
-Хүүхэмсэгээрээ алдартай Наполеон сексийн чадавхиа идэвхжүүлэхийн тулд улаан дарсыг шоколадаар даруулж уух тун дуртай байжээ.


Сексийн чадавхийг сонгино сармис, улаан вино сайжруулдаг гэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.