Өмнөд Солонгос улсаас гаралтай Ян Сү Бин хэмээх эмэгтэй амттай гэгч нь хоол идэж буй бичлэгийг та нэг удаа ч болов харж байсан байх. Үүгээрээ дэлхий дахинаа алдаршаад буй тэрээр өөрийн бичлэгээ хамгийн анх 2015 онд Юүтүүб хуудаснаа байршуулж байжээ. Өдгөө 23 настай тэрээр 130 кг орчим жинтэй бөгөөд хэр баргийн хүмүүс зүгээр л нэг хоол идэж буй эмэгтэйн бичлэгийг дуустал нь үзэх нь юу л бол. Харин түүний нэг бичлэг 18 орчим сая хандалт авдаг бөгөөд хоолны газруудыг сурталчлахын зэрэгцээ гоо сайхны брэндүүдийг ч сурталчлах болжээ. Дэлхийд алдартай сүлжээ ресторанууд түүнтэй гэрээ хийх болсон бөгөөд түүнийг ашиглан маркетинг ихээр хийх болжээ. Түүний авьяас ганц хоол идэх биш гэнэ. Тэрээр чамгүй сайн дуучин бөгөөд алдартай дуучдын дууг коверлон дуулж олны хайрыг булаах болж. Түүний фенүүдийн дийлэнх нь Өмнөд Азичууд байдаг аж. Тэр дундаа Тайландад тэрээр маш их алдаршиж буй бөгөөд хүмүүс түүнд яагаад дуртай байдгийг нь асуухад тэрээр “Би өөрөө ч үүнийг мэдэхийг хүсэж байна” хэмээн хариулжээ. Харин түүний бичлэгийг үзэх дуртай хүмүүсээс яагаад түүнд дуртай байдгийг асуухад тэр дуртай хоолыг нь амтархан идэж байгаа нь, мөн түүний инээмсэглэл эмоци таалагддаг хэмээн хариулсан аж. Тэрээр “Би өөрийгөө юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Өнөөдөр юу идэх вэ? гэдэг асуулт хэдийнээ миний өдөр тутмын хамгийн жаргалтай асуулт болсон” хэмээсэн бөгөөд цаашдаа ч идэхээ зогсоохгүй бололтой.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn