“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” тэмцээнээс төрөн гарсан цорын ганц эмэгтэй реппер бол Дөлгөөн. Тэмцээний дараа хэд хэдэн дуу гаргасан ч Солонгос улсыг зорин уран бүтээлээсээ хөндийрсөн тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа. Гадна төрхөө ихэд өөрчилсөн Дөлгөөн ойрын хугацаанд ээж болох бодолгүй байгаа бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүүхэд гаргаж авгай болж байхаар ингэж сайхан амьдармаар байна ш д. Цаг нь болохоор бүх юм болдгоороо болох биз дээ. Аягүй хошуугаа дүрэх юм” хэмээн бухимджээ. Саяхан хайр дурлалтайгаа учран шатаж явсан тэрээр ганц бие болсон гэх бөгөөд ойрын хугацаанд гэр бүл зохиох бодолгүй байгаа учир ганц биеэр үлдэх сонголтыг хийсэн ч байж болох юм.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn