Америкийн дуучин бүсгүй Ариана Гранде инстаграмдаа өөрийн хуучин найз залуу, рэп дуучин Мак Миллерийн зургийг оруулжээ. Мак Миллертэй Гранде хоёр жил гаруйн хугацаанд дотно харилцаатай байсан юм.
Грандегийн инстаграмдаа оруулсан зурагт Мак Миллер зүлгэн дээр суугаад дээш харсан байх аж. Харин зурагт Гранде ямар ч тайлбар үгс бичээгүйн зэрэгцээ мөн сэтгэгдэл бичих боломжийг хаажээ.
Өнгөрсөн баасан гаригт Мак Миллерийг гэртээ нас барсныг олсон юм. Эмч нарын урьдчилан дүгнэснээр бол хар тамхины тун хэтрүүлснээс болж 26 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Мак Миллер Ариана Гранде нар өнгөрсөн тавдугаар сард харилцаагаа тасалжээ.
Э.Болор