Цагдаа бүсгүй гудамжны хүүхдийг хөхүүлж буй зураг олныг уярааж байна

Capture_3

Залуу ээж Селесте Айяла Аргентины нийслэл Буэнос-Айресийн цагдаагийн газарт ажилладаг аж. Бүсгүй ерөнхийдөө хүний амь авардаг байна. Селесте саяхан эхгүй үлдсэн хүүхдийг хөхүүлсэн нь цахимаар таржээ. Селестег хүүхдийн эмнэлэгт жижүүрлэж байхад гудамжнаас нэгэн хүүхдийг хүргэж ирсэн байна. Хүүхэд өлссөндөө уйлж байжээ. Өөрийн охиноо хөхнөөс нь гаргаагүй байгаа Селестегийн ажил үүрэг нь биш ч гэсэн цагдаагийн хувцасныхаа энгэрийг задалж хүүхдийг хөхүүлсэн байна.

Цагдаа бүсгүйн хамтран ажиллагч Маркос Эредиа түүний зургийг нууцаар авч цахим хуудсандаа нийтэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрбээр “Би энэ зургаараа цагдаагийн үүрэг нь биш ч гэсэн бяцхан хүүхдийг хайрлаж буй агуу их сэтгэлийг харуулахыг хүссэн юм. Энэ цагдаа бүсгүй тэр хүүхдийг таньж мэдэхгүй ч муухай үнэр, бохир байдлыг нь сэжиглэлгүй эх хүн гэдгээ харуулсан. Ийм зүйл байнга тохиолдохгүй” гэсэн байна.

Буэнос-Айресийн Аюулгүй байдлын сайд Кристиан Ритондо болсон явдлыг мэдээд цагдаа бүсгүйг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлж, цолыг нь өсгөж түрүүч болгожээ. Бүсгүй сүүлд нь “Би түүнийг хөхүүлэхгүй байж чадахгүй байсан. Уйлж, өлсөхдөө гараа амандаа хийсэн бяцхан хүүхдийг хараад би тэвэрч, бүүвэйлэх зөвшөөрөл хүссэн. Түүнийг хараад зүрх сэтгэлд минь сүү асгарч байлаа. Хүмүүс гудамжны хүүхдүүдэд анхаарал хандуулж байх хэрэгтэй” гэж ярьсан байна.

В Аргентине полицейский покормила грудью ребенка из неблагополучной семьи

О.Саша

WWW.ZINDAA.MN


Цагдаа бүсгүй гудамжны хүүхдийг хөхүүлж буй зураг олныг уярааж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.