Хэрвээ таны үтрээнээс өнгөтэй, үнэртэй зүйл гардаг бол ийм учиртай!

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр анхаарал хандуулж, арчлах ёстой зүйлсийн нэг нь ичимдэг эрхтэн буюу үтрээ орчмын хэсэг юм. Өдөр тутмын буруу арчилгаа, мэдлэг мэдээлэл дутмагаас болж, үтрээнээс эвгүй үнэр гарч, охид бүсгүйчүүдийг тухгүй байдалд оруулах нь бий. Харин бид та бүхэндээ энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хялбар аргаар үтрээний эвгүй үнэрийг арилгахыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Үтрээнээс эвгүй үнэр гарах шалтаан

Ичимдэг эртхэн өвчилсөн, үрэвссэн тохиолдолд үтрээнээс эвгүй үнэр гарч эхэлдэг. Ингэхдээ загатнаж, хорсох, таагүй үнэр гарах бөгөөд бүсгүйчүүд үүнийг эмчлэхдээ тусгай зориулалтын савангаар угааж, төрөл бүрийн аргыг хэрэглэдэг билээ. Харин та, бидний дуулгах аргын тусламжтайгаар эвгүй үнэрээс салж, үтрээний үрэвслээ намдаах боломжтой.

1. Алимны цуу

Үтрээ орчимд үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд pH балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Харин тус балансыг тэнцвэржүүлэхэд алимны цуу тус болох аж. Энэ нь үтрээнээс гарах эвгүй үнэрийг дарж, ариутгах болно.

Алимны цууг усаар шингэлж, бэлтгээд үтрээгээ угаагаарай. Мөн алимны цууг устай хольж, өдөр тутамдаа ууж болох юм.

2. Тошлой жимс

Тошлой жимс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд таны ичимдэг эрхтний эрүүл мэндэд анхаарч, сайжруулах болно. Энэ нь С витаминаар баялаг бөгөөд дархлааны системийг дэмжиж, биеийг элдэв өвчлөлөөс сэргийлнэ.

Хатаасан тошлой жимсийг аяга усанд хийж буцалгаад, дээр нь бага зэрэг зөгийн бал эсвэл элсэн чихэр хийж, уугаарай. Өглөө бүр өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй.

3. Гадил жимс

Ичимдэг эрхтний өвчлөлөөс салгаж, эвгүй үнэрийг дарах аргуудын нэг бол гадил жимсийг ашиглах юм. Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, ичимдэг эрхтний эрүүл мэндийг хариуцдаг.

Та үтрээнээс эвгүй үнэр гарахаа болих хүртэл өдөр бүр гадил жимс идээрэй. Энэ нь доошоо гарах өнгөтэй зүйлийг ч мөн багасгах болно.

4. Грек чирэгийн үр

Грек чирэгийн үр (Fenugreek seeds) нь pH балансыг тэнцвэржүүлж, дархлааны системийг дэмждэг бөгөөд их хэмжээний уураг агуулдаг тул үтрээ орчимд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг байна.

Грек чирэгийн үрийг усанд хийж, хонуулаад өглөө нь уух бөгөөд ингэхдээ амт оруулах зорилгоор бага зэрэг зөгийн бал хольж болно.
Тус үрээ 30 минут усанд хийж, буцалгаад үрийг нь ялгаж авна. Шүүсээ хөргөсний дараа үтрээгээ угаах ба эвгүй үнэртэй, өнгөтэй зүйл гарахаа болих хүртэл өдөр бүр давтаж хийгээрэй.

5. Инжир жимс

Төмөр болон кальцийн хүчлээр баялаг инжир жимс (fig) нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, үтрээний эрүүл мэндийг хариуцдаг байна.

Хатаасан инжирийг нэг аяган усанд хийж, хонуулаарай. Өглөө нь үүнийгээ блендэрт хийж, өлөн элгэн дээрээ ууна.
Мөн инжир жимсний нунтагийг 2-3 аяга устай хольж, үтрээгээ өдөр бүр угаах хэрэгтэй.

6. Окра (Okra)

Энэ нь эмэгтэйчүүдэд нэн тустай ногоо гэдгээрээ алдартай. Ялангуяа ичимдэг эрхтний өвчлөлийг эмчилж, богино хугацаанд хэвийн байдалд оруулдаг нь хүн бүрийн анхаарлыг татдаг юм.

Угааж цэвэрлэсэн окраг, 4-5 аяга усанд хийж 15-20 минут буцалгаарай. Дараа нь ногоогоо шүүж, шүүсийг нь аваарай.
Шүүсэндээ зөгийн бал хийж ууж болно.
Тус аргыг өдөр бүр хэрэглэж, үтрээ орчмын өвчнөөс салаарай.

7. Аньс жимс

Антиоксидантаар баялаг аньс жимс нь мөөгөнцөр, үтрээ орчмын өвчлөлөөс таныг сэргийлж, эмчлэх болно. Энэ нь бактерийг устгаж, эвгүй үнэрээс салгана.

Та өдөрт 2-3 удаа аньсны шүүс уугаарай.
Мөн эмчээс зөвлөгөө авч, аньсны эмийг ууж болно.

8. Анар жимс

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй анар жимсний тусламжтайгаар та үтрээний өвчлөл, эвгүй үнэр, өнгөтэй шингэн зүйлээс салж чадна.

Сарын турш, өдөр бүр анар жимсний шүүс уугаарай.
Анар жимсний навчийг хар перецтэй хольж, усанд хийн буцалгаад, шүүсийг нь өдөр бүр ууж болно. Хатаасан анар 9. Гүргэм ургамал жимсийг нунтаглаад, усанд хийж, уух хэрэгтэй.

9. Гүргэм ургамал

Энэхүү ургамал нь дархлааны системийг сайжруулах бөгөөд бактерийг устгаж, үтрээ орчмын үрэвслийг намдаана.

Нэг цайны халбага гүргэмийг аяга усанд хийж, буцалгаарай. Үүнийгээ 3 хэсэгт хувааж тавина.
Эхний хэсгийг бага зэрэг устай хольж ууна.
Өдөрт 3 удаа бэлтгэсэн шүүсээ уухад хангалттай.


Хэрвээ таны үтрээнээс өнгөтэй, үнэртэй зүйл гардаг бол ийм учиртай!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.