ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БИЕИЙН ТУХАЙ ГАЙХАЛТАЙ БАРИМТУУД

news_75109_1

Эмэгтэй хүн бол үргэлж  оньсого таавар мэт  бөгөөд гэхдээ шинжлэх ухааны  үүднээс учрыг олох гэвэл,  түүний бие махбодь  нууцлаг, онцлог зүйлээр дүүрэн.  Эмэгтэйчүүдийн олон чадвар нь генетиктэй холбоотой.  Хоёр хүйсийн хоорондын ялгаа  таны бодож байгаагаас хавьгүй олон.  Үүний нотолгоо болох зарим баримтыг бид дурдахаар шийдсэн юм.  Эдгээрээс олныг нь эмэгтэйчүүд өөрсдөө ч сонсоогүй байж мэднэ.

Эмэгтэйчүүд жилдээ 30-аас 64 хүртэл удаа уйлдаг бол, эрчүүд 6-17 удаа уйлдаг байна.

Эмэгтэй хүний хэлэнд чихэрлэг амтыг мэдэрдэг рецептор  ахиу  байдаг.

Эмэгтэй хүний биеийн илүү уян хатан  байдал нь генетиктэй холбоотой.

Эмэгтэйчүүдийн үнэрлэх мэдрэмж төрөлхийн илүү хөгжсөн байдаг.

Эмэгтэй хүний арьс эрэгтэйн арьсныхаас 10 дахин мэдрэмтхий.

Эмэгтэйчүүдийн ойролцоогоор 30% нь жирэмсэн үедээ ямар нэг иддэггүй зүйл идэх дуртай байдаг.

Эмэгтэй хүний биед мэдрэлийн рецептор эрчүүдийнхээс ахиу байдаг, тиймээс эмэгтэйчүүд өвдөлтийг илүү их мэдэрдэг.

Эмэгтэйчүүдийн үсний диаметр нь эрчүүдийн үснийхээс хоёр дахин бага байдаг.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү сайн дархлаатай.

Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс түргэн цохилдог.

Эмэгтэйчүүд өндөр давтамжийн авиаг эрчүүдээс хавьгүй илүү ялгах чадвартай.

Эмэгтэй хүний биед өөхний шаталт эрчүүдийнхийг бодвол хоногт дунджаар 50 килокалориар удаан явагддаг байна.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өнгийг илүү сайн ялгадаг бөгөөд учир нь энэ чадвар Х хромосомтой шууд холбоотой гэнэ.

Эмэгтэйчүүд эрчүүдээс ойролцоогоор хоёр дахин олон удаа нүдээ цавчдаг байна.

С.Инда

Bataar.mn


ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БИЕИЙН ТУХАЙ ГАЙХАЛТАЙ БАРИМТУУД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.