Викториа Бекхэм брэнд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна

61336239-victoria-beckham

“Spice girls” хамтлагийн дуучин Викториа Бекхэм нэрийн брэндийнхээ 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. 2008 онд дуучин Викториа Бекхэм загварын салбарт ажиллах болсноо зарлахад шүүмжлэгчид поп од загвар зохиож чадах эсэхэд эргэлзэж байсан ч “Victoria Beckham” брэнд өдгөө алдартай брэндийн нэгд зүй ёсоор тооцогдох болжээ.
Брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Викториа Бекхэм 10 жилийн ойдоо зориулан алдарт загварын гэрэл зурагчин Юрген Теллертэй хамтран сонирхолтой зураг авалт хийж, шинэ загвар худалдаанд гаргасан байна. Аварга том хэмжээтэй уутнаас хагас нүцгэн Викториа Бекхэм цухуйх энэхүү гэрэл зургийн санааг 10 жилийн өмнөх Marc Jacobs брэндийн сурталчилгаанаас сэдэвлэсэн байна. Түүнчлэн Викториа Бекхэм өнгөрсөн Нью-Иоркын загварын долоо хоногийн үеэр шинэ цуглуулга танилцуулдаг байсан бол энэ жил Лондон хотноо анх удаа танилцуулахаар болжээ.

Викториа Бекхэм брэнд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна Image result for victoria beckham brandВикториа Бекхэм брэнд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна Image result for victoria beckham brand

Викториа Бекхэм брэнд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна Image result for victoria beckham bag

Эх сурвалж: Монголын үнэн

Викториа Бекхэм брэнд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.