Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Хооллохын өмнө хоолло

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Сүүлийн үеийн судалгаагаар үндсэн хоол, оройн хоолны өмнө шөл уух нь хооллох хэт дуршлыг бууруулдаг болох нь тогтоогджээ. Ингэхдээ шөлөө халуун бус хүйтэн бүлээн болгож, удаанаар ууснаар таны тархи, ходоод цадсан мэдрэмжийг хурдан авах юм байна.

Үндсэн хоолны өмнө

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Халуун ногоотой хоол идэх нь хүний бодисын солилцоог 8 хүртэл хувиар нэмэгдүүлж, улмаар илчлэг шатаах явцыг түргэсгэдэг байна. Үүгээр ч зогсохгүй халуун ногоотой хоолыг энгийн хоолноос илүү удаан иддэг нь бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг аж.

Амны зугаагаа зөв сонго

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Телевиз үзэх, найзуудтайгаа уулзаж ярилцаж суухдаа амны зугаа болсон хөнгөн зууш идэх нь түгээмэл. Энэ нь жин хасах гэсэн хүмүүст сөргөөр нөлөөлдөг буруу зуршлуудын нэг юм. Тиймээс дуртай киногоо үзэхдээ, кино театрт тухлахдаа попкорн, шарсан төмсний оронд бүх төрлийн самар, наранцэцгийн үр, алим, бүхэл үрийн жигнэмэг, илчлэг багатай бяслаг зэргийг сонгоорой.

Сайн унтаж амар

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Амралт бол биеийн эд эс нөхөн төлжихөд хамгийн сайн үйлчилдэг арга юм. Судалгаанаас харахад хангалттай унтаж амардаг хүмүүс хоол хүнснээс багахан хэмжээний илчлэг авахад хангалттай байдаг гэнэ. Тиймээс хоногт унтаж амрах хэмжээгээ зохистой хэмжээнд нь байлгахыг хичээгээрэй.

Цайнд дурла

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Хүний биед өдөрт шаардлагатай шингэнийг 8 стакан ус гэж тогтоосон байдаг. Гэхдээ зөвхөн ус ч гэлтгүй сайн чанарын цай ч биеийн шингэнийг нөхөж чаддаг. Тиймээс ногоон болон байхуу цайг ууснаар биеийн шингэнээ нөхөж, мөн хоолны дуршлаа бууруулж, биеэс хорт бодис гадагшлуулах шидийг нь ашиглахын тулд цайнд дурлаарай. Нэмж хэлэхэд ногоон цай нь антиоксидантаар баялаг учир жин хасахад тань туслахын зэрэгцээ хавдрын эрсдлийг бууруулдаг онцлогтой.

Цэнхэр өнгө сонго

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Судлаачид улааны төрлийн өнгөтэй хоолны таваг, аяга, орчин нь хүний идэх хүслийг нэмэгдүүлдэг болохыг хэдийнэ тогтоосон. Тиймээс эсрэг өнгийг нь сонгосноор идэх дуршлаа бууруулж чадах аж. Тухайлбал цэнхэр, хөх өнгөтэй галын өрөө, ийм өнгөтэй таваг, аяга, ширээний бүтээлэг нь хоолны дуршлыг 33 хувиар бууруулдаг.

Олон зүйл зэрэг амжуулахыг оролддогоо зогсоо

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Хэрвээ та олон зүйлийг зэрэг хийж амжуулахыг эрмэлздэг нэгэн бол жин хасах хүсэлд тань энэ хүсэл эрмэлзэл чинь сөргөөр нөлөөлөх болно гэж сэтгэлзүйчид анхааруулж байна. Ийм төрлийн хүмүүсийн оюун ухаан зөвхөн нэг сэдэв дээр төвлөрдөггүй нь хооллолт, дэглэм хооронд шилжихэд нь саад болдог.  Товчхондоо та хоолны дэглэм баримтлаж буйгаа  мартаж, та нарыг санамсаргүй хөргөгчөө хоослож суухыг ч үгүйсгэхгүй гэсэн үг.

Инээ, инээ бас дахин инээ

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Инээдэм нь биеийн жижиг аэробик дасгал л гэсэн үг. Инээхэд зүрхний цохилт түргэсгэж, цусны эргэлт нэмэгддэг байна. Чин сэтгэлээсээ 30 минутын турш инээхэд жингээ хасахаар хийсэн 1 цагийн дасгалтай ижил илчлэг шатаадаг ажээ. Мэдээж инээх нь хувийн эрүүл мэндээс эхлээд орчин тойрон дахь бүхий л зүйлд гайхамшигт энергиэ түгээдэг шидэт эм, дасгал болдог.

Унтлагын өрөөгөө сэрүүхэн байлга

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм

Сэрүүн орчинд унтахад хүний бие дулаанаа хадгалахын тулд өөхөн давхрагаа шатааж  эхлэдэг байна. The Diabetes сэтгүүлд нийтлэгдсэнээр унтлагын өрөөнийх нь хэм цельсийн 18-19 хэм байдаг хүмүүсийн унтаж байхдаа биеийнхээ илчлэгийг шатааж байсан гэдгийг өөрсдийн хийсэн бяцхан судалгаагаар батлажээ.

Хэдий сонин сонсогдож байж болох ч жин хасах явцад хүмүүс зөвхөн хоолныхоо дэглэмд анхаарч эргэн тойрондоо байгаа бусад зүйлсийг анзаардаггүй байна. Тиймээс өөрийн хүч хөдөлмөр, цаг зав, мөнгийг хий дэмий үрэхгүйн тулд дээрх зүйлсийг хийдэг эсэхтээ анхаарахад илүүдэхгүй биз.

Эх сурвалж: EAGLE.MN

Жин хасахдаа баримтлах онцгой 10 дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.