Алмазны тухай энгийн 7 баримт

018fe8268f83b5610ed100648e41d7b4

Та нарын дундаас очир эрдэний талаар сонирхолтой баримт хэлэх хүн байна уу? Бид очир эрдэнэ хэмээн дуу алддаг хэрнээ түүнийхээ талаар нэг их зүйлийг мэддэггүй. Ер нь яагаад энэ эрдэнэ хүн төрөлхтний сонирхлыг тэгж их татсаныг эндээс олж мэдээрэй.

Танихад амархан. Алмаз олон өнгөөр солонгордог. Бүсгүй минь чамд “sex and the city” киноны бүсгүйчүүдэд тулгардаг шиг алмазан шигтгээтэй бөгжөө жинхэнэ эсэхийг таних шаардлага гарч байсан уу? Тэгвэл түүнийг таних арга бол маш энгийн. Жинхэнэ очир алмаз өнгө өнгөөр солонгордог. Усан ягаан, оюу ногоон, шар зэрэг өнгөөр солонгорон харагдаж байвал очир алмаз гэдэгт нь итгэж болно.

Алмаз бол хэрэглэл. Алмазны бат бөх чанарыг ашиглан зүсэх, огтлох зэрэг багаж техник хэрэгслүүдэд өргөн ашигладаг. Сонирхолтой сонсогдож байна уу? Тийм ээ, шил зүсэгч алмаз гэж дуулж байсан биз дээ? Түүнийг хийхийн тулд алмаз ашигладаг. Харин байгаль дээрх очир алмазыг өнгөлж зассанаар бүсгүйчүүдийн дуу алдам бэлзэгийг бий болгодог.

Эзэгнэгч. Дэлхий дахинаа Сесил Рөүдс хэмээх нэрийг андахгүй. Учир нь түүний үүсгэн байгуулсан “Де Бээр” нь дэлхийн алмазны зах зээлийн 70%-ийг дангаараа эзэгнэдэг. Мөн дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгөтнүүд хэдэн зуун сая доллараар зөвхөн тэнд л цор ганц алмазан эдлэл захиалгаар хийлгүүлдэг.

Алмаз чиний бодож байгаа шиг ховор эд биш. Хүн төрөлхтний шуналыг хөдөлгөдөг очир алмаз үнэндээ тийм ч ховор биш. Байгальд арвин байдаг боловч түүний маш бат бөх чанарыг эвдэж үнэт эдлэл хийх явц нь өөрөө тухайн эдлэлийг үнэтэй болгодог. Нэртэй брэндийн хүүхдийн хувцасны чимэглэл, тансаг нохойны оосор, лүүбүүтан гуталны өсгийн дээр байрлах алмаз зэргээс харвал алмаз нь тийм ч ховор эд биш болохыг ойлгож болно. Үүнээс гадна очир алмазны эрэлттэй байдлаас хамаарч жилдээ ашиглалтын хязгаар тогтоож өгдөг байна.

Хамгийн том очир алмаз тэнгэрт л байдаг. Нэгэн сонирхолтой түүх өгүүлье. Хэн бүхний хайрыг татсан нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй байжээ. Тосгоны эр бүхэн түүнийг гэргийгээ болгохыг хүсдэг байв. Гэвч бүсгүй хамгийн том очир алмаз өөрт нь бэлэглэсэн залуутай гэрлэнэ гэв. Үүнийг сонссон тосгоны залуус бүсгүйг эхнэрээ болгож авахын тулд очир эрдэний аянд мордох боловч тэдгээрийн хэн нь ч эргэж ирдэггүй байв. Эцэст нь нэгэн залуу багахан хэмжээний очир алмаз олж түүнд бэлэглэжээ. Гэвч тэрхүү гарт багтах эрдэнийн төлөө хайран сайхан залуусыг үгүй хийснээ бүсгүй сүүлд ухаарчээ. Үүнээс хойш хамгийн том очир алмаз бол бүсгүйн төлөө биеэ зольж тэнгэрийн оронд очсон эрс өөрсдөө юм, хэмээн ярих болжээ. Үүний далд санаа нь хэтэрхий үнэтэй зүйлд шунах хэрэггүй. Эцэс сүүлдээ энэ нь юунд ч хүргэж мэднэ гэсэн үг юм.

Жинхэнэ ба хуурамч. Техник технологи өндөр хагжсөн өнөө үед алмазыг лаборторийн аргаар ургуулж байна. Энэ нь жинхэнэ алмазаас харагдах байдал болон чанарын хувьд нэг их ялгагддаггүй байна. Харин боловсруулалтын хувьд илүү хялбар юм. Жинхэнэ алмаз байгальд ургахын тулд хэдэн зуун сая жил болдог байна. Эрдэмтэд үүнийг судалж химийн аргаар илүү хурдан ургуулах аргыг нээж олжээ. Тиймээс худалдаанд байгаа ихэнх алмазан эдлэлүүдийг зохиомол аргаар ургуулдаг гэж хэлэхэд болно.

Энэ бол сайн маркетинг. Сүйн бэлэг- Алмаз! Бүсгүй хүн бүрийн толгойд сүй тавина гэхээр алмазан шигтгээтэй бэлзэг хамгийн түрүүнд санаанд буудаг байх. Очир алмазан шигтгээтэй бэлзэг өөрийн хайртдаа бэлэглэн, өвдөг сөгдөн суух залууг бид кинон дээрээс олон удаа харж байсан. Энэ нь алмазан эдлэл үйлдвэрлэгчдийн сайн маркетенгийн үр дүн юм. Ер нь сүй тавихдаа алмазан шигтгээтэй бэлзэг бэлэглэх ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Энэ бол зүгээр л сайн маркетингийн үр дүн.

Бүсгүй чиний хамгийн хайртай гоёл юу вэ?


Алмазны тухай энгийн 7 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.