Тантрын сексээс таашаал хүртэх нь

sex-love-life-2013-04-sex-woman-on-top-main

Өнөөдрийг хүртэл чи сексийн бие махбодид өгөх таашаалыг мэдэрч ирсэн. Тэгвэл сэтгэлзүйн өндөр таашаалыг мэдрүүлдэг сексийн төрлийг туршиж үзмээр байна уу? Тантрын секс бол бидний боддог шиг ойлгомжгүй зүйл биш.

Хайрттайгаа секс хийх үед тэр нандин холбоо 30 минут юм уу хагас цаг л үргэлжилдэг. Харин тантрын сексийг хийх үед та хоёрын дур хүсэл нэмэгдэж, хайрын гал илүү удаан бадамладаг.

Тантрын секс гэж юу вэ?
Эртний Энэтхэгийн сударт тайлбарласнаар хүний биеийн энергийн түвшин шулуун зураасны дагуу байрласан 9 чикра (жолоо)-гаар удирдуулдаг юм. Эдгээр чикрануудын хоорондын холбоог идэвхжүүлснээр хүн аз жаргалтай болж, өвчин зовлонгоос ангижирч, сэрэл мэдрэхүй дээшилдэг гэнэ.

Өнөөдөр шинжлэх ухаан хүний биед оршдог эдгээр энергүүд нь бодит гэдгийг батлаад байна. Тантрын секс бол эрэгтэй эмэгтэй хүний энэ 9 чикраг сексийн нэгдэлийн үед идэвхжүүлэх урлаг юм. Үүнийг зөв хэрэгжүүлж чадвал, чи өөрийн төсөөлж ч байгаагүй таашаалын оргилд хүрэх болно.

Тантрын сексээр таашаалаа нэмэгдүүлэх нь
Хамгийн түрүүнд чи хэдэн цагийн турш гар утас, компьютерээс өөрийгөө тусгаарлах хэрэгтэй гэдгийг ойлго. Та хоёр оргилсон сексийн туршилтыг хийхийн тулд бие биенээсээ өөр юунд ч анхаарлаа хандуулах ёсгүй. Тантрын сексийг нэг цагаас, нэг өдрийн турш ч хийж болдог. Эхний ээлжинд нэг хоёр цаг үргэлжилж болох ч, тэнгэрээс дээгүүр дүүлэн нисэхэд энэ хугацаа хэтэрхий богино гэдгийг та хоёр удахгүй ойлгоно.

Тантрын сексийг ойлгох нь
Тантрын секс бол бохир тоглоом, бяцхан арга барилын аль нь ч биш юм. Энэ бол анхны шөнөөс ч илүү ариун тунгалаг сексийн туршлага. Энэ бол хайртай хосуудын хайрынхаа төлөө гаргууд суралцах ёстой урлаг. Энэ бол секс хийнгээ оюун ухаан сэтгэл санаандаа бясалгал үйлдэж, сэрж мэдрэхүй юм. Одоо анхны удаа хийхдээ юуг анхаарах талаар зөвлөгөө өгье. Та хоёрын сэтгэл догдлуулсан секс хурууны чинь хээ шиг цор ганц, дахин давтагдашгүй байх учиртай.

1. Орчноо бүрдүүлэх
Чиний таашаалыг нэмэгдүүлэх орчныг бүрдүүл. Арц, агийн үнэр тавьж болно. Зөөлөн дорнын аялгуу тавьж, үнэртүүлэгчтэй лаа асаа. Торгомсог халаад, торон дотуур хувцас мэтийн амархан тайлагддаг хувцас өмс. Улаан бол эмэгтэйлэг байдлын өнгө. Гүзээлзгэнэ, шоколад зэрэг амттаныг бэлдэж, секс хийнгээ бие биенээ дайл. Зөөлөн улаан дарс сонгож, хундага тулган уу.

2. Тантрын энергийн цэгүүдийг сэрээх
Бие биен рүүгээ харж завилж юм уу өвдөглөж суу. Сэтгэл санаагаа тайван байлгаж гүнзгий амьсгаа ав. Лааны бүдэг гэрэлд бие биенийхээ нүд рүү эгцлэн хар. Хурууныхаа өндгөөр юм уу алгаар хамтрагчийнхаа биеийг илж, ирвэгнүүлэн хамгийн наад захын мэдрэлийн судлуудыг нь сэрээ. Их биеийнх нь дагуу ингэж илэхдээ биеийн нууц бөгөөд хамгийн сэрэл өндөртэй хэсгүүдэд хүрэлгүйгээр, дөхөж очно.

3. Ер бусын 9 чикра
Бие биенийхээ арьсны мэдрэлийн судлуудыг сэрээсний дараа 9 чикраг сэрээх ээлж. Бие биенийхээ өөдөөс харж суу, гэхдээ бие биедээ хүрч болохгүй. Дараах 9 төрлийн иллэгийг өөр өөрсөддөө хийгээрэй. Өөрийнхөө хурууг хөхнийхөө толгойн дээр тавиад зөөлнөөр имэр. Нүд нүдрүүгээ харвал сайн. 9 гүнзгий амьсгал авч гаргаж дуустал ингэж имрээрэй. 9 чикраг сэрээх учраас гараа доошлуулах тусмаа массажны тоо үржигдэнэ. Дараа нь гараа жаахан доошлуулж, хавирганыхаа хавьд аваачин 18 удаа амьсгаа авч гаргах тоонд имэрч, эргүүлсэн маягаар иллэг хийнэ. Гараа доошлуулж хавирганыхаа төгсгөлд аваачаад 27 амьсгалд иллэг хийнэ. Хавирга хүйс хоёрынхоо голд гараа аваачаад 36 амьсгалд иллэг хийгээрэй. Одоо хоёр гараа хоёуланг нь хүйснийхээ доохно талд аваачаад, 45 амьсгалд тойрог маягаар иллэг хийнэ. Мөн хүйс, умдагны ясны голд гараа тавиад 54 амьсгалд массаж хийнэ. Яг үүний адилаар умдагны ясны үл ялиг дээр 69 амьсгалд иллэг хийнэ. 72 амьсгалд өөрсдийн нууц эрхтнүүдэд иллэг хий. Одоо яг нууц эрхтнийхээ доохно талд 81 удаа массаж хий. Дууссаныхаа дараа бие биенийхээ дэргэд хэвт, нэг нэгэндээ хүрэх арай л болоогүй.

4. Кундалиниг сэрээх нь
Кундалини бол бидний бие дотуур мушгиа хэлбэрээр байрладаг сексийн энерги юм. Чамайг юуны ч тухай бодолгүйгээр өөрийнхөө биед иллэг хийх үед дур хүсэл чинь нэмэгдэх болно. Хамтрагчийнхаа сексийн хүслийг сэрээхийн тулд эмэгтэй нь эрэгтэйнхээ ард хөхөө нуруунд нь наах маягаар сууж байгаад түрүүчийн массажийг эхнээс нь дуустал эрэгтэйдээ хийж өгнө. Дараа нь эрэгтэй нь эмэгтэйнхээ хойно сууж байгаад хийгээрэй. Массажийн үе шат бүрийн дундуур бяцхан зууш зооглож болно.

5. Тачаалыг нэмэгдүүлэх нь
Бие биетэйгээ нуруугаа нийлүүлж суугаад, нэг гараа зүрхэн дээрээ тавьж, нөгөө гараа нууц эрхтэн дээрээ тавьж урагшаа хойшоо үл ялиг дайвалах маягтай дайвалзах маягаар хөдлөөрэй. Нүдээ аньж, өөрийнхөө сексийн хүслээс өөр юуг ч битгий бод. Хэсэг хугацааны дараа чиний сэрэл хөдөлж байгааг чи мэдэрнэ, хэрэв хэн нэгнийх нь сэрэл хэт хурдан хөдлөөд байвал түр завсарлаж нөгөө хүнтэйгээ ижил хэмнэлд орох хэрэгтэй. Одоо урагш хойш дайвалзах биш, хамтдаа тойрог хэлбэрээр бэлхүүсээ хөдөлгөж эхлэ. Дууссаныхаа дараа бага зэрэг амар.

6. Сексийн хүслүүдийг нэгтгэх нь
Бие биенийхээ өөдөөс харж суугаад, өвдөгнүүдээ шүргэлцэх байдалтайгаар ойртож нэг гараа зүрхэн дээрээ нөгөө гараа нууц эрхтэн дээрээ тавьж түрүүчийн адил урагш хойш дайвалзаж, ойртож холдох хөдөлгөөн хийнэ. Тайван удаахан хийж, харцаа хамтрагчийнхаа нүднээс бэлэг эрхтэн лүү шилжүүлэх замаар харааны таашаал эдлэ. Ингэх үед та хоёр анх удаа сексийн энергээ хоорондоо нэгтгэж, сэтгэл дотор чинь дур хүслийн давлагаа үүсэх болно.

7. Тантрын сексийг эвцэлдүүлэх нь
Одоо харин эмэгтэй нь эрэгтэйнхээ өвөр дээр сууж сексийн мөн чанарыг биелүүлж болно. Тантрын холбоогоор хамтдаа нэгэн хэмнэлд хөдөлж байхад, эрэгтэй нь эмэгтэйгээ биедээ аль болох их наалдуулах хэрэгтэй. Эмэгтэй нь эрэгтэйнхээ баруун гарыг далан дээрээ, зүүн гарыг өгзгөн дээрээ дэмнүүлэх маягаар тавь. Эмэгтэй нь ч бас өөрийнхөө гарыг энэ байдлаар хамтрагчийнхаа бие дээр тавиарай. Ингэх нь эрэгтэй эмэгтэй хоёр хүний сексийн эргэх холбоог “түгжиж” өгч байгаа хэрэг юм. Maithuna хэмээн нэрлэгддэг энэ байрлалд энергийн чикранууд нэг эгнээнд байрлаж, урьд өмнөхөөс илүү их таашаалын давалгаа үүсэх болно. Уруулаа холбож, харцаа бие биенээсээ бүү салга. Бүх биеэ сул тавьж өөрийнхөө зүрх сэтгэл, оюун санаа, эд эрхтэн бүрийг тэр хэмнэлд даатгаж үлдээ.

8. “Гэгээн оргил”
Дур тавилт ойртох үед та хоёр хоёулаа нүдээ аньж, гараараа бие биенийхээ далыг илээрэй. Сексийн оргил үе ирж бүх биеэр чинь таашаалын гүйдэл гүйх үед шүдээ зууж, тэр оргилсон мэдрэмжийг тархи руугаа бүрэн дамжуулах хэрэгтэй.

9. Тантрын сексийг төгсгөх нь
Жирийн ертөнцөд эргэн иртлээ энэ байрлалаа хадгалж байгаад аажмаар хамтрагчийнхаа өвөр дээрээс бос. Тантрын сексийн философиор хүний биеийн энерги нь дэлхийн энергитэй яг ижил замаар тархдаг. Бие биенийхээ өөдөөс харж суугаад гараа хамтрагчийнхаа өвдгөн дээр байрлуулж, саяын гүнзгий холбоог мэдрэн аажим аажмаар замхран алга болтол нь түр зуур хүлээ.

Энэ сексийг байн байн сургуулилж, давтаж урьд өмнөхөөсөө огт өөр төрлийн таашаалыг аваарай.


Тантрын сексээс таашаал хүртэх нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.