“Алёнка” шоколадны зургийн эзэн нь хэн бэ?

06a-1140x570

Оросын “Алёнка” шоколадыг мэдэхгүй хүн бараг үгүй. Орос алчуур зангидсан том цэнхэр нүдтэй бяцхан охины зурагтай энэ шоколадыг хүн бүр амтархан иддэг ч цаасан дээрх зургийн талаар тэр болгон хүн анзаарч байгаагүй л болов уу.

Оросын “Улаан Октябрь” үйлдвэр шинэ бүтээгдэхүүнийхээ сав баглаагаа чимэх зургийн уралдааныг 1964 онд “Оройн Москва” сонинд зарлажээ. Зураач Александр Михайлович Геренис тус уралдаанд эхнэрийнхээ авсан найман сартай охиныхоо гэрэл зургийг санал болгож илгээсэн нь түрүүлснээр түүх эхэлсэн байдаг.

Гэрэл зургийг “Улаан Октябрь” үйлдвэрийн зураач Н.Маслов уран зураг болгон савалгаан дээр буулгаснаар энэ охин зөвхөн орос оронд төдийгүй энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бүх л улс оронд алдаршсан билээ.

Геринасын гэр бүл, охин дүр, зургаа ашиглуулсны төлөө ямар ч шагнал урамшуулал аваагүй гэдэг. 2000 оны хоёрдугаар сард Елена Геринас буюу зургийн эзэн болох эмэгтэй зохиогчийн эрхийн төлөө шүүхэд хандсан ч хоёр жил хэртэй үргэлжилсэн зарга эцэстээ хэрэгсэхгүй болж өнгөрчээ. Гэхдээ шүүх энэ бол Елена биш, орос охины нийтлэг дүр. Тэгээд ч “Алёнка”-гийн нүд цэнхэр байхад Еленагийн нүд хүрэн байна гэж үзжээ.

Мөн “Улаан Октябрь” үйлдвэрийнхэн энэ зургийг зурсан зураач нь 40 жилийн өмнө бүтээлийнхээ шагналыг авсан, зохиогчийн эрх нь ч түүний нэр дээр байгаа, түүнийг хэн ч ашиглах эрхгүй гэж мэлзсэн гэдэг.

Эзэн нь хэн ч байлаа гэсэн энэ зураг бүтээгдэхүүний борлуулалтад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан нь тодорхой.

http://undesten.mn/68726.html


“Алёнка” шоколадны зургийн эзэн нь хэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.